
Тэмцээний тэргүүн байрт Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 8ё ангийн сурагч Г.Лхагвабазар, II байрт мөн тус цогцолборын ахлах сургуулийн 10ж ангийн сурагч Т.Бямбасүрэн, III байрт 11ж ангийн сурагч Ж.Гэрэлтуяа, тусгай байранд Зуунмод сумын V сургуулийн 8а ангийн сурагч Б.Цэвээндулам, IV сургуулийн 11а ангийн сурагч Н.Шинэбаяр, IV сургуулийн 9а ангийн сурагч М.Очирхуяг нар шалгарч, Хүүхдийн төлөө хэлтэс болон Дашчойнхорлин хийдийн өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулжээ.
Мөн энэ үеэр Дашчойнхорлин хийдийн лам нар хүүхэд багачуудад зориулж “Багш шавийн барилдлага”, “Зургаан төрөлхтөн”, “Эцэг эхийн ачлал”, “Сан тавих” зэрэг сэдвүүдээр лекц уншсан юм.
Г.Хишигсүрэн