
Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор “Ремикон” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 39,460,000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянга/ ширхэг хувьцааг бүртгэсэн байна. Мөн хорооны тогтоолоор нэмж гаргаж буй хувьцааг хаалттай хүрээнд санал болгох доод үнийг 190 төгрөг байхаар тогтоожээ.
Эх сурвалж: www.mse.mn