
Ёслолын үеэр тус Олимпийн хорооны ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Жуков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид Лондонд багийн дүнгээр хоёрдугаарт орох бүрэн боломжтой. Олимпийн өмнөх жилийн дүнгээс үзэхэд бид АНУ-ын багаас яльгүй хоцорч явна. Манай бөхчүүд, боксчид арай дөмөг өрсөлдсөн бол тэднээс илүү гарахаар байлаа. Нөгөө талаар хөнгөн атлетикийнхан маань тооцоолсноос дээгүүр амжилт үзүүлсэн” гэжээ. 2011 онд болсон олимпийн төрлийн спортуудын ДАШТ-үүдэд БНХАУ 40 алт хүртэн өнгөлсөн бол АНУ 33, ОХУ 27 алттайгаар удаалсан юм. Нийт медалийн тоогоор ч нанхиадууд (94) тасархай тэргүүлж, АНУ 74, ОХУ 72-оор айрагдлаа.
Т.Маша