Тэргүүн туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Тэргүүн туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

Нидерландын Засгийн газар, Даян Дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2005 оноос хэрэгжүүлж ирсэн “Монголын Алтай-Соёны эко-бүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах” төслийн үр дүнг өчигдөр танилцууллаа. Уг төслийн зорилго нь ууулын экосистемийн биологийн төрөл зүйлүүдэд тулгарч буй бэрхшээлийг багасгах, нутгийн иргэдэд байгалиа хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх байсан юм.
Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн 20 суманд 6 жил хэрэгжсэн энэхүү төслийн үр дүнг олон улсын зөвлөх багийн зүгээс өндрөөр үнэлсэн төдийгүй ”Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг”-ийн орон тооны бус бүтцийг БОАЖЯ-аас сайшааж, тэргүүн туршлагыг нь улсын хэмжээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Төслийн хүрээнд бий болсон ололт амжилт, үр дүнг орон нутагт цаашид тогтвортой хадгалах үүднээс Байгаль орчин аялал жуулчлалын сайд төсөл хэрэгжсэн 4 аймгийн засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

О.Хосоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж