ҮАБЗ энэ долоо хоногт хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

ҮАБЗ энэ долоо хоногт хуралдахгүй

ҮАБЗ ойрын хугацаанд хуралдаж Тавантолгойн ашиглалтын гэрээ, түүнд холбогдох асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан хойшилжээ. ҮАБЗ-ийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНХАУ руу Төрийн айлчлал мордсон. Ерөнхиийлөгч айлчлалаасаа ирэх Даваа гаригт буцаж ирэх юм.
Уг нь тус хуралдаанаар Тавантолгойн орд газрыг цаашид хэрхэн ашиглах. Монгол Улсын ерөнхий сайд Монгол компаниудаа түлхүү оролцуулахыг дэмжиж байгаа ч оператор компаниудаа гадаадын компаниас түлхүү сонгох магадлал өндөр байгаа. Үүнтэй холбогдуулаад ажиллах хүчний асуудлыг хэрхэн шийдэх, дотоодын болоод гадаадын ажиллах хүчний харьцаа хэд байх, Тавантолгойг түшиглэсэн хот суурин хэрхэн бий болгох зэрэг стратегийн асуудлыг зөвлөлдөх ёстой.
ҮАБЗ-ийн хурал хойшилсноор Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал мөн хойш тавигдаж байгаа юм.

Б.Алтансүх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж