Элчин сайдуудыг томилох эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудыг томилох эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай санал хэлэлцэнэ. Засгийн газраас санал болгосон О.Даваасамбууг Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад, С.Баярааг Бүгд найрамдах Энэтхэг улсад, С.Хүрэлбаатарыг Японд, Т.Жанабазарыг Бүгд найрамдах Ардчилсан Лаос ард улсад, Б.Дэлгэрмааг Бүгд найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилох асуудлыг өнөөдөр ярилцаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах эсэхийг шийдэх юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж