Баянцагаан суманд 17 дахь кабон нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Баянцагаан суманд 17 дахь кабон нээгдлээ

Төв аймгийн Цагдаагийн газар сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч, зохих үр дүнд хүрчээ. 2006 онд аймгийн хэмжээнд цагдаагийн ажиллах, амьдрах нөхцөлийг нэг дор бүрдүүлсэн кабон ганцхан суманд байсан бол одоо бараг бүх суманд кабон шинээр барьж, эдгээр сумын цагдаагийн ажилтнуудын ажиллах, амьдрах нөхцөл эрс дээшилсэн байна. Харин одоо 17 дахь цагдаагийн кабоныг Төв аймгийн Баянцагаан суманд нээж байна.

Анх Япон улсын туршлагаар кабон системийг нэвтрүүлж, хамгийн анхны кабоноо Батсүмбэр суманд байгуулж байсан байна. Хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажилтны амьдрах гэр орон, ажиллах нөхцөл, байрыг нэг дор шийдэж өгснөөр гэмт хэргийн илрүүлэлт, гаралт харьцангуй буурах төлөв ажиглагдаж байгаа юм. Энэ онд Төв аймгийн Угтаал, Баянцагаан суманд цагдаагийн кабоныг байгуулж байгаа юм байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж