Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олджээ. “Дэнжийн мянга”–д байрлах нийтийн байрны гадаах бие засах газарт нярайг хаясан байсан аж. Тус байранд амьдардаг айлын хүүхэд бие засахаар яваад нярайн цогцос байхыг харж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Дуудлагын дагуу цагдаа, Онцгой байдлын алба хаагчид очиход 1.6 кг жинтэй нярайн цогцос байсан аж.
О.Сэргэлэн