УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр эрхэм гишүүн Э.Мөнх-Очир хүн гүтгэсэн хэвлэлийг “байхгүй болтол” торгох, гишүүн Г.Баярсайхан ташаа мэдээлэл цацсан хэвлэлийг хаах хатуу санал дэвшүүлснээсээ болж, УИХ-ын бие даагч гишүүн, сэтгүүлч З.Алтайгаас “парламентын фашистууд” цол хүртэв. З.Алтай гишүүн “Улстөрчдийн бие биеэ бясаа, жоом болгох гэсэн арчаагүй заваан мэдээллийг хэвлэл тавьснаасаа болж буруудах ёсгүй. Ардчилал хөгжөөд 20 гаруй жил болж байхад ийм сэтгэлгээтэй, тэгээд залуу гишүүд байгаад харамсч байна” гээд тэднийг “фашист нөхөд” гэсэн юм.
Харин бусад нь З.Алтай гишүүнийг “Та ч гишүүн шүү. 75-ын эсрэг ганцаараа сөрөөд байгаа юм уу. Гишүүн чинь улстөрч шүү дээ” хэмээн даапаалав. Бас олон сэтгүүлч хараад З.Алтай шүлсээ үсчүүлээд оноо авах гээд байна гэлцэнэ лээ.
Д.ОЮУН