Чоно агнах болзолт уралдаанаа дүгнэв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Чоно агнах болзолт уралдаанаа дүгнэв

Говь-Алтай аймгийн нутагт сүүлийн үед саарал чонын тоо толгой эрс өсч, хоттой хонь руу дайран малчдад багагүй хохирол учруулах болжээ. Иймээс малчид чонотой бүх нийтээрээ тэмцэх санаачилга гаргаснаар аймгийн ИТХ, ЗДТГ, “Алтай хөгжил XXI зуун”, “Алтайн эрин сан” зэрэг ТББ-уудтай хамтран арваннэгдүгээр сарын 10-25-ны хооронд 15 хоногийн хугацаатай чоно агнах болзолт уралдааныг аймгийн сум, багуудын хэмжээнд зохион байгуулсан байна.

Сумдад ажилласан анчид аймгийн төд талбайд агнасан чоноо авчирч, тооллогын хэсэгт тоолуулахад авын хугацаанд аймгийн хэмжээгээр нийт 237 чоно агнажээ. Тонхил сумынхан 40 чоно агнаснаар тэргүүн байр эзэлж, батламж, 700 мянган төгрөгөөр шагнуулсан бол Хөхморьтынхон 38, Бугат сумынхан 37 чоно агнаснаар удаахь байрт шалгарчээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж