Санхүү, эдийн засгийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиолж байгаа билээ. Харин Өмнөговь аймагт санхүүгийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой давхар тохиож байгаа аж. Ойн хүрээнд Өмнөговь аймгийн үе үеийн санхүүчид, нягтлан бодогчид чуулсан томоохон арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт тохиолоо. Энэхүү арга хэмжээний үеэр салбартаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан үе үеийн санхүүчдыг шагнаж урамшуулжээ. Санхүү эдийн засгийн албаны “Хүндэт тэмдэг”-ээр С.Цэдэв, Х.Шатар, С.Дашдорж, Ж.Цоомоо, Д.Жумдаан нарыг, “Санхүү банкны тэргүүний ажилтан”-аар 18 хүн, “Эдийн засгийн тэргүүний ажилтан”-аар Н.Одонгоо, Р.Адьяа зэрэг ахмадууд, Сангийн яамны жуух бичгээр долоон хүнийг, Санхүү бүртгэлийн хэлтэст 20-иос дээш жил ажилласан 130 хүнийг Сангийн яамны “хүндэт тэмдэг”ээр шагнаж урамшуулсан бол Мэргэжлийн нягтлан бодогчдын институтийн хүндэт тэмдэгээр зургаан хүнийг шагнаж урамшуулсан байна. Мөн баярын хүрээнд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Өмнөговь аймгийн Санхүүгийн түүхээр Нутгийн удирдлагын ордонд үзэсгэлэн гаргаж ард иргэдэд сонирхуулсан бол санхүүчдын дундаас авьяас билгээрээ шалгарсан уран бүтээлчдийн төлөөллөөс хүндэтгэлийн концерт тогложээ.
А.Зул