чансаа унах аюул байгааг Standard & Poor’s агентлаг сануулав.
Дэлхийн гурав дахь эдийн засгийн байдал улам доройтож байна. Японы өрийн
хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 220 хувьтай тэнцсэн бөгөөд түүнийг
иенийн өндөр ханш ба өрийг нутгийн хөрөнгө оруулагчид барьж байгаа нь л
аварч байна.
Засгийн газар нь өрийн дарамтыг бууруулж чадахгүй
байгааг Standard & Poor’s агентлаг хэлж байна. Агентлаг тус орны
чансааг буулгахад ойртсоныг Сингапур дахь агентлагийн бие даасан хэсгийн
захирал Такахира Огава Bloomberg-т ярилцлага өгөхдөө хэлжээ.
Японы
парламентын доод танхим 2013 оноос эхлэн жилийн орлогоос нэмэлт 2,1
хувийн татварыг 25 жилийн хугацаатайгаар авахаар хууль баталсан байна.
Шинэ татвар нь энэ хаврын сүйрлийн газар хөдлөлтийн сэргээн босголтод
оруулах санхүүгийн улсын зээлийн дарамтыг бууруулахад чиглэгджээ.
S&P
агентлаг нь “сөрөг” гэсэн үнэлгээтэйгээр Японы чансааг АА– төвшинд
барьж байна. Moody’s Investors Servcie агентлаг тус орны чансааг нэг
шатаар буулган Аа3 төвшинд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр авчирсан
байлаа. Тус орны Засгийн газрын дүгнэлтээр энэ санхүүгийн жилд Японы
улсын өрийн хэмжээ нэг квадриллион иен (13 их наяд $) болох ажээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин