“Хар баасан гариг” “ногоон даваа гариг”-аар солигдов

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

“Хар баасан гариг” “ногоон даваа гариг”-аар солигдов

АНУ-ын
бөөний худалдааны мэдээнд зах зээл таатай хандав. “Хар баасан гариг”
гэх өргөн худалдааны дүн нь өнгөрсөн жилийнхээс 6,6 хувиар нэмэгдсэн
байна.  Үүний хажуугаар Олон улсын валютын сан Италид 600 тэрбум евроны 
зээл олгон дэмжихээр амлав. Энэ хоёр мэдээний улмаас сүүлийн өдрүүдэд
гараагүй өсөлтийг биржүүдэд авчирлаа.

Оросын РТС 1,8 хувиар,
Азийн биржүүдэд өсөлт хоёр хувиар тус тус нэмэгдсэн байв. Энэ өсөлт түр
зуурынх байх гэсэн болгоомжлолыг шинжээчид хэлж байна.  Оросын хөрөнгийн
бирж өнгөрсөн долоо хоногт ММВБ-гийн индексээр гурав, РТС-ийнхээр таван
хувиа алдсан байв. “Гадаадын мөрөг нь ямар ч байсан давамгайллаа. Урт
хямд мөнгө гэх тэгэвэрийн сан ба даатгалын мөнгөний нөөц хувьцааны зах
зээлд ерөнхийдөө хувиралгүй байна” гэж «Пионер Инвестмент
Менеджмент»-ийн шинжээч Сергей Григорян тайлбарлав.

Индекс Dow
Jones 4,8 хувиар, Британий FTSE 100 – 3,7 хувиар, Францын CAC 40 4,7
хувиар, немецийн DAX 5,3 хувиар тус тус унасан байлаа. Харин энэ долоо
хоногийн эхлэл ихээхэн нааштай байна. Оросын  биржийн индекс РТС
арилжааны эхний таван минутад 1,8 хувиар нэмэгдэн 1438,78 пункт хүрсэн
байв. Ази даваа гаригт өсөлттэй байв. Японы Nikkei 225 индекс 1,63%,
Гонконгийн HangSeng – 1,87%, Өмнөд Солонгосын KOSPI – 2%, MSCI Asia Apex
50 – 2,3% тус тус нэмэгдсэн нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн
том үзүүлэлт болов.

Талархлын өдөрт зориулагдсан нийтийн
худалдааны “хар баасан гариг” гэгдэх өдрийн худалдаа өнгөрсөн жилийнхээс
6,6 хувиар нэмэгдэн худалдан авчдийн тоо 5,1 хувиар өсч тэд худалдаанд
11,4 тэрбум доллараа зарцуулжээ. Олон улсын валютын сангаас яаралтайгаар
€400 – €600 тэрбумын зээл олгох болсон мэдээ зах зээлийг дэмжлээ.
Түүний жилийн ханш нь 4-5% байх болно гэж Италийн хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн энэ нь дэлхийн санхүүгийн институтуудаас профессор Марио Монтийн
толгойлсон шинэ Засгийн газарт үзүүлсэн итгэлийн анхны дохио нь болж
байна. Зээл Италийн өрийн бүтцийг өөрчлөх шаардлагаас түр хугацаанд
чөлөөлж шинэ Засгийн газарт нь 12-18 сарын амсхийлэлтийг олгож байна.
Энэ хугацаанд тус орны Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулж чадах
ёстой.

Энэ мэдээний дараа еврогийн ханш доллараас 0,7 хувийг
хожив. Еврогийн ханш 1,3332$  болон өсчээ. Шинээр эхэлж байгаа долоо
хоногийн алдагдал гарлаа гэхэд өнгөрснөөсөө бага байна. Долоо хоногийн
эхээр түр хугацааны өсөлт гарах боловч нийт зээлийн өрийн хямралын
улмаас зах зээлийн уур амьсгал сөрөг талдаа байна. Удалгүй Европын
саммит дээр гарах Европын Төв банкны шийдвэрээс  их зүйл хамаарна.
Тэдний шийдвэр нь санхүүгийн зах зээлийн шийдвэрт ихээхэн нөлөөтэй.

Энэ
долоо хоногт долоо хоногийн тайлангаас гадна АНУ-д Хэрэглэгчдийн
итгэлийн индекс  гарна. Мөн хувийн хэвшлийн орон тооны асуудлаар ADP,
Холбооны ажлын байрны товчооны идэвхийн талаарх индекс Чикагод, Аж
үйлдвэрийн  салбарын ажил хэргийн идэвхийн индекс, Хөдөө аж ахуйн
секторын идэвх болон Ажилгүйдлийн төвшний мэдээ зэрэг гарах юм. Дээр нь
худалдааны менежерүүдийн дэлхийн бүх бүсний макро үзүүлэлтүүд гарна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж