Газрын тосны нөөц бүрдүүлэх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Газрын тосны нөөц бүрдүүлэх тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Түүгээр Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай, Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай,Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, нэмэгдэл олгох журмын тухай УИХ-ын тогтоолын төсөл, Албадан хөдөлмөрийн тухай” ОУХБ-ын 29, “Албадан хөдөлмөрийг устгах тухай”  ОУХБ-ын 105 дугаар конвенцийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас 2010-2011 онд хийсэн ажлын тайлан   зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн зарим айлчлалын дүнг хэлэлцэхээр болсон байна. ХБНГУ-ын Канцлерийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай,  Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай хэлэлцэх аж. Өвөл эхэлсэн тул нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай ярилцахаар болжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд мэдээлэл хийх юм байна. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр нууц асуудал оруулна.

Хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцох тухай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай зэрэг гурван асуудалтай танилцахаар болжээ.

                            Д.ОЮУН

                                 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж