Ханиад эдгээх энгийн аргууд | News.MN

Ханиад эдгээх энгийн аргууд

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Ханиад эдгээх энгийн аргууд

Ханиад эдгээх энгийн аргууд

Хүйтэн сэрүүн орж хүүхэд, хөгшидгүй ханиаданд нэрвэгдэх боллоо. Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болох аргуудаас зөвлөе.

Зөгийн балаар ханиад дарах арга:
-Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах
-Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ
-Нярай хүүхдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлэхэд сайн.

Сүүгээр ханиад дарах арга:
-500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө.
-Сүүнд чихэр өвс чанаж ууж болно.
-Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.

Хий ханиалгасан үед:
-Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт З удаа хоолны халбагаар ууна
-Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно
-Яншуй 3 ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө
-Том хүнд 5 ш янлуй 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна
-Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай.

Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга:
Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна.

Ханиадны шинж тэмдэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед:
1. Дулаан байх
2. Амин дэмээр баялаг хоол хэрэглэх
3. Их хэмжээний шингэн уух хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-11-30 202.180.216.226

Энэ зөвлөгөөг би өгсийм аа

Avatar

Zochin 2011-11-30 202.70.38.180

Ene zovlogoog yag hen ogsiin be

Avatar

1ОООзахиа с о м 2011-11-30 202.126.91.246

607доллар Uuнээс илuu хямдаар Монголд DELL i3 156 3GB RAM 320GB Hard олдохгuй гэдэгт 100 итгэлтэй байна Монголд бэлэн байгаа Мөн олон өөр нөuтбuuк компьютерuuд ч бас байнаТа манайхаар ороод uзээрэйЯагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг uзuuлэлт өнгө uзэмж брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50000 төгрөгний зөрuu гарах болов уу 700000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн 100 оригналь цоо шинэ uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз н

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж