Өмгөөлөгч Д.Өлзийхишиг миний бие БНХАУ-ын иргэн Ли Шан Бо-н хууль ёсны өмгөөлөгч юм.
Монгол Улсад шударга ёс гэж байна уу? Юун түрүүнд эзэн холбогдогч нарын эрүүгийн хэргийн талаар товч дурьдах нь зүйтэй болов уу.
- Анх 2009 оны зургадугаар сараас Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст БНХАУ-ын иргэн Ван Сэн Тун, Ван Ди Чин, Зан Юан Бин нарын итгэмжлэн өгсөн буюу “ШҮНДИ”ХХК-д хөрөнгө оруулсан 5.7 сая юанийг зориулалтын бусаар зарцуулж Ван Сэн Тун, Ван Ди Чин, Зан Юан Бин нарыг залилан мэхэлсэн, мөн БНХАУ-ын иргэн Лиү Рү Фэн, Сун Жан Цай нартай хамтран ажиллана гэж итгэл төрүүлж 350.000 юанийн хохирол учруулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэдий ч Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг шат шатны прокурор хэрэгсэхгүй болгосон. Хэргийн талаар товч дурдвал: Ли Шан Бо нь анх 2002 онд БНХАУ-ын Тянжин хотод Ван Ди Чин гэгчээс зээлийн баримт үйлдэн өөрийн БНХАУ-ын Тяньжин хот дахь оёдлын үйлдвэрээ объектыг тоног төхөөрөмжийн хамт барьцаалан мөнгө зээлдсэн болно. Уг зээлсэн мөнгөөр Тяньжин хотдоо үйл ажиллагаа явуулан зарцуулсан байдаг. Мөн БНХАУ-ын иргэн Ли Рү Фин, Сүн Жан Цай нараас мөнгө авсан хэдий ч буцаан төлсөн ямар ч өр байхгүй байдаг. Гэвч Ван Ди Чин нь дээрх өр зээлгүй хоёр хүнийг уг хэрэгт хууль бусаар татан оролцуулж хамтран ажиллана гэж итгэл төрүүлэн залилсан мэтээр үгсэн хуйвалдаж Ли Шан Бо-н эсрэг ашиглаж байна. Ван Сэн Тун нь Ван Ди Чинд байсан зээлийн баримтыг өөрийн гартаа шилжүүлэн авсанаар хууль бус үйлдэлийн эхлэл ар араасаа тавигдах шалтаг бөгөөд шалтгаан нь болжээ. Ван Ди Чин, Ван Сэн Тун нар нь мэдүүлгээрээ БНХАУ-ын Тяньжин хотод мөнгийг өгч байсан тухай удаа дараа батлан мэдүүлдэг.
Мөн уг зээлийн баримтаа компанийн дүрмийн санд хөрөнгө оруулсан мэтээр баримтыг өөрчлөн засварлаж Баянгол дүүргийн Шүүхэд Ван Сэн Тун нь нэхэмжлэл болгон гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудалдаа Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж уг хэрэг яллах дүгнэлтээр Нийслэлийн прокурорт хянагдаж байна. Уг хэрэг бас л хууль бусаар удаа дараа хэрэгсэхгүй болсон хэдий ч Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав нь 2010 оны есдүгээр сарын 21 өдрийн 1/1301 тоотоор албан ёсоор хариуг мэдэгдэхдээ хэргийг сэргээж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг харьяалах прокурорт даалгасан байдаг.
Ван Сэн Тун нь Ван Ди Чинд зээлийн баримт байгаа байдлыг ашиглан Ван Сэн Тун, Ван Ди Чин нар нь компанид хөрөнгө оруулсан мэтээр хууль хяналтын байгууллагаар өргөдөл гомдол гарган хууль бус үйлдэл хийж яваа нь харамсалтай.
- Баатар, Соёлт нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2008 оны аравдугаар сарын 16 өдрийн №42 тоот тогтоолоор Нийслэлийн прокурорын хууль цаазын ахлах зөвлөх Т.Жадамбаа нь хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь Н.Баатар, Т.Соёлт нарын “Татвар төлөхөөс зайлсхийсэн” хэргийг “татварын өршөөл үзүүлэх тухай” 2008-2-6 ны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компаний эрх, хөрөнгийг авсан, бусдыг залилан мэхэлсэн, бусдын хөрөнгийг залилан мэхэлсэн, бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 , 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр/ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ тус тус хэрэгсэхгүй болгосон. Учир нь энэ Н.Баатар нь анхнаасаа өөрийн компаний 80 хувийг Энэтхэгийн “Ваваси Тележенс” компанид эзэмшүүлэхээр тохирохдоо 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч энэтхэгчүүд дөрвөн сая ам.доллар оруулахдаа зургаан сая ам доллараар оруулсан хөрөнгөө илүү үнэлэн компанийн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх гэж дайрсан асуудал дээрээс анх маргаан үүссэн байдаг. Тухайн үед Баатар нь БНХАУ-ын “Шинвэй” компанитай хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцон үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байсан хэдий ч “Шинвэй” компани нь өөрийн оруулсан хөрөнгөө Энэтхэгийн “Ваваси Тележенс” компанид худалдсанаар арга буюу уг компанитай хамтран ажиллахаар болжээ. Энэтхэгчүүд арга буюу маргаан үүсэхэд өөрсдийн дотоодын аудитын баримтыг гаалийн улсын байцаагчийн шалгалт ирэх үед гарган өгсөнөөр БДШХ-ын гаалийн улсын байцаагч Ч.Оюунгэрэл, УБГГ-ын БДША-ны гаалийн улсын байцаагч Д.Батцоож нар нь 2007 оны аравдугаар сарын 22 өдрийн 107 тоот актыг тавьсан. Гэвч энэ асуудал нь Татварын өршөөлийн хуульд үзүүлэх тухай хуульд хамрагдан тухайн компаний нэр дээр бүртгэгдэн МУ-ын хилээр гаалийн бүрдүүлэлт хийн орж ирсэн тоног төхөөрөмж болон түүнд төлөгдсөн мөнгийг хууль бусаар завшиж үрэгдүүлж биднийг залилан мэхлэх гэж байна гэх гомдол нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдгээр хэрэгсэхгүй болж энэтхэгчүүд өөрсдийн өмч хөрөнгөө авч “Популярком” ХХК нь дангаараа үлдэж маргаан өндөрлөжээ. Одоогийн байдлаар “Популярком”ХХК-ийн нэр дээр ямар нэгэн хөрөнгө бүртгэгдээгүй бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй болно. Баатар, Соёлт нарын хувьд Энэтхэгийн дотоодын аудитын баримтыг үндэслэн тавьсан гаалийн байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган гаалийн улсын байцаагч Ч.Оюунгэрэл, Д.Батцоож нарын гаргасан 2007 оны 10 сарын 22 өдрийн 107 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж 2009 оны 01 сарын 22 өдрийн 45 тоот шүүхийн шийдвэрээр төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-дэх заалтыг баримтлан гаалийн улсын байцаагчийн төлбөр барагдуулах тухай 107 тоот актыг хүчингүй болгосоноор татварын өршөөлийн хуульд хамрагдах шаардлагагүй болж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь үндэслэлгүй нь тогтоогдсон юм.
- Ван Сэн Тунд холбогдох эрүүгийн хэргийн талаар товч өгүүлье: Ван Сэн Тун нь анх 2007 оны 06 дугаар сарын 14- өдөр “ШҮНДИ”ХХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хээл хахууль өгсөн, компанийн өмч хөрөнгийг завшсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, чанаргүй барилга байгууламжийг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн зэрэг хэргийг үйлдсэн тул 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлcөн юм.
Ван Сэн Тун нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа БНХАУ-ын Тьянжин хотын хөрөнгө оруулалттай “Да ган” ХХК-тай “Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх тухай” гэрээ байгуулан тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 66 айлын орон сууцыг “Шүнди” ХХК-д шилжүүлэн өгснөөр “Шүнди” ХХК-иас, “Да ган” ХХК-ийн уг барилгыг барьж байгуулахад оруулсан 24.100.000 юань, ашиг 3.0 сая юань нийт 27.100.000 юанийн хөрөнгийг Да ган” ХХК-нд буцаан төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ван Сэн Тун нь гэрээний дагуу буцаан төлөх байсан 27.100.000 юанийг Да ган” ХХК-нд дутуу төлсний улмаас тус компани үлдэгдэл төлбөрийг компаниас нэхэмжлэх болсон юм. Тодруулах юм бол Ван Сэн Тун гэгч нөхөр 27.100.000 юаниас 4.663.855 буцаан төлсөн 22.436.145 юань буюу тухайн үеийн ханшаар тооцоход 4 734 026 59 төгрөгийг төлөөгүй байна. Мөн түүнчлэн 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Улаанбаатар Аудит” корпорациар санхүүгийн шалгалтыг хийлгэхэд, БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах 66 айлын орон сууцнаас 2088065 ам.доларын байр зарагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч 1 418 065 ам долларыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Энэ байдалд Ван Сэн Тун гэгч нөхөр ямар нэг тайлбар хийдэггүй. Тухайн үед энэ хүн өөрөө хийсэн үйлдлээ зөвшөөрч байсан тул компанийн удирдах зөвлөл хувьдаа завшсан асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Мөн Улаанбаатар Аудит корпораци ХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 07-иий өдөр "Шүнди" ХХК-нд гаргаж өгсөн тайлан дүгнэлтээр "2009 оны 5 дутаар сарын 18-ний өдрийн Нийслэлийн татварын газрын шалгалтаар тус компанийн 2008 оны санхүүгийн баримтанд үндсэн баримтгүйгээр барилгын өртгийг нэмэгдүүлж татвар ногдох орлогыг бууруулсан 593.704.9 мянган төгрөг, кассын зарлагын ордертэй боловч үндсэн баримтгүйгээр зардалд бичсэн 86.914.0 мянган төгрөг, хуурамч тамгатай хүчингүй паданаар зардлын баримт бүрдүүлж, барилгын өртгийг хуурамчаар өсгөсөн 32.975.4 мянган төгрөг, татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал хувийн хэрэглээний болон хоол, хүлээн авалтын зардал 69.798.0 мянган төгрөгийн зөрчил гарч нөхөн татвар, торгуулийн акт тавигдсан. Одоогийн байдлаар Нийслэлийн татварын газарт Ван Сэн Туны буруутай үйл ажиллагааны улмаас үүсэн төлөгдөөгүй байгаа татварын нэг тэрбум гаруй төгрөгийн өр байна.
БГД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орших 66 айлын орон сууцны 1 дүгээр орцны 12 давхрын 31,32 тоот, мөн 28 тоот орон сууцуудыг бусдад дур мэдэн хөлслүүлж, төлбөрийг хувьдаа завшсан. Уг орон сууцны 31 тоот байрыг 2009 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр тухайн үед Ван Сэн Тун-ын ерөнхий менежер Д.Оюунчимэг гэх хүнтэй "Орон сууц хөлслөх тухай гэрээ" байгуулсан байдаг. Уг гэрээгээр нэг сарын 500,000 төгрөгөөр тооцон, нэг жилийн хугацаатай буюу 12 сарын хугацаатайгаар байгуулсан байдаг бөгөөд өнөөг хүртэл хөлсөлсөөр л байгаа юм. Компанид орох ёстой мөнгийг хууль бусаар энэ хүн авч завшсан байна.
Мөн түүнчлэн уг орон сууцны 1 дүгээр орц 12 давхарын 32 тоот, мөн 28 тоот байрыг хөлслөж байгаа гэх хүмүүс хэлэхдээ "Ван Сэн Тун”-нд орон сууц хөлсөлсний төлбөрийг төлсөн гэх шалтгаанаар одоог хүртэл амьдарч байна." Гэтэл энэхүү орон сууц хөлслуүлсэний төлбөр нь "Шүнди" ХХК-нд оруулаагүй, Ван Сэн Тун нь хувьдаа завшсан байна.
2009 оны 5 дугаар сард "Говь" ХХК-ийн хажууд байрлах "Шүнди" ХХК-ийн Вакуум цонхны үйлдвэрийн объект руу дураар цоожийг эвдэн дайрч орж, ажилчдаар вакум цонх хийлгэж бусдад зарж худалдан мөнгийг хувьдаа завшин, компанид 50.0 сая төгрөгийн хохирол учируулсан бөгөөд энэхүү үйлдэлийг Ван Сэн Тун, туслах менежер Оюунчимэг гэх эмэгтэйтэй хамтран үйлдсэн.
Компанийн эд хөрөнгийг үрэгдүүлсэн зэрэг үйлдэл нь шалгагдаж энэ үйлдэлдээ эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар.
Ван Сэн Тун нь БГД-ийн шүүхэд "Шүнди" ХХК-ийн хувь нийлүүлэгч Н.Баатар, Ли Шан Боа, Т.Соёлт нарт холбогдуулан нэхэмжлэл гарган, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийг 2009 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргахдаа нотлох баримтыг хуурамчаар бүрдүулэн өгч ЭХТА-ийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар./ Уг хэргийн талаар дурьдвал:
А. 2003 оны 8 дугаар сард 100 000 юань, 9 дүгээр сард 200 000 юань, 11 дүгээр сард 580 000 юаныг бусдаас "Шүнди" ХХК-ийн Ли Шан Боа зээлж, 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баримт үйлдэж өгсөн нь баримтаар тогтоогддог. Уг баримтыг засварлахдаа уг баримтын доод талд "Шүнди" ХХК-ийн хүчингүй болсон дугуй тамгыг сканердан оруулаад, дээд талд нь "энэхүү 880 000 юаныг Ван Ди Чин. Ли Шан Боад өгсөн бөгөөд Монгол Улсын "Шүнди" ХХК-ийн дүрмййн санд оруулсан, энэхүү бичиг нь Ли Шан Боагийн гараар бичсэн баримт болно" гэж гараар нэмж бичсэн байдаг.
Уг баримт дээр Ли Шан Боа гарын үсэг зурсан нь үнэн, уг баримтын жинхэнэ эх хувь дээр компанийн тамга байхгүй бөгөөд дараагүй юм. Гэтэл уг баримтын дээд хэсэгт Ван Сэн Тун нь "Энэхуү 880 000 юанийг Ван Дичин, Ли Шан Боад өгсөн бөгөөд Монгол Улсын "Шүнди" ХХК-ийн дүрмийн санд оруулсан. Энэхүү бичиг нь Ли Шан Боагийн гараар бичсэн баримт болно" гэж өөрөө гараар бичээд улмаар уг тайлбараа нотлох зорилгоор "Шүнди" ХХК-ийн хүчингүй болсон дугуй тамгыг уг баримт дээр хууль бусаар сканердан оруулж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өсгөн нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөх буюу нотлох баримтыг засварлах замаар хуурамч нотлох баримт шүүхэд бүрдүүлж өгсөн. Эдгээр баримтын жинхэнэ гол агуулга нь бусдаас мөнгийг зээлж авсан баримт юм.
Б. 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 160 000 юань, 2004 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 20 000 юань, нийт 180 000 юанийг "Шүнди" ХХК-ийн Ли Шан Боа бусдаас зээлсэн баримтыг 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баримт үйлдэж өгсөн байдаг.
Энэ баримтыг мөн "Шүнди" ХХК-ийн дүрмийн санд оруулсан мөнгө гэсэн тайлбарыг дээд талд нь Ван Сэн Тун нь гараар бичээд улмаар түүнийгээ нотлох, батлах зорилгоор "Шүнди" ХХК-ийн хүчингүй болсон тамгыг сканердан оруулсан байдаг. Гэтэл уг баримт нь ямарч тамга тэмдэг дарагдаагуй баримт бөгөөд компанийн дүрмийн санд мөнгө оруулсан баримт биш, бусдаас мөнгө зээлсэн баримт юм.
В. "Шүнди" ХХК-ийн хөрөнгө оруулалтын мөнгөний баримт бичиг гэсэн баримтны доод хэсэгт "Хөрөнгө оруулагч Ван Сэн Тун" гэсэн үгийг гараар нэмж бичиж "Ван Сэн Тун" гэж гарын үсэг зурж, мөн "Шүнди" ХХК-ийн хүчингүй болсон дугуй тамгыг сканердан оруулсан байдаг. Уг баримтын жинхэнэ хувь дээр "Хөрөнгө оруулагч Ван Сэн Тун" гэсэн үг үсэг, мөн Ван Сэн Туны гарын үсэг огт байхгүй юм.
Хамтран ажиллах гэрээ гэсэн нотлох баримт байдаг бөгөөд 2003 онд хийгдсэн байдаг юм, Уг гэрээнд тухайн үед ямарч огноо бичээгүй юм. Гэтэл Ван Сэн Тун нь БГД-ийн Шүүхэд гаргаж өгөхдөө уг хамтран ажиллах тухай гэрээний төгсгөлийн хуудасны доод талд гараараа 2002 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гэж нэмж бичээд шүүхэд гаргаж өгсөн байдаг, түүнчлэн шүүхэд гаргаж өгсөн гэрээний орчуулгыг илтэд буруугаар орчуулуулж гаргаж өгсөн, уг гэрээнд бичсэн "Шүнди" ХХК-д оруулах санхүүжилт гэдгийг дүрмийн санд оруулах хөрөнгө гэж бичсэн байдаг. Уг гэрээ нь хамтран ажиллах гэрээ бөгөөд гэрээний дагуу санхүүжилт хийж, ашигтай ажилласан тохиолдолд ашгаа хуваах зорилготой юм, гэтэл уг санааг алдагдуулж санхүүжилт биш, "Шүнди" ХХК-ийн дүрмийн санд оруулсан хөрөнгө мэтээр засварлаж нотлолх баримтыг хуурамчаар үйлдсэн. Уг хэрэгт уг гэрээний орчуулгыг хийсэн орчуулагч хүртэл санаатайгаар гэрээний үг, үсгийг зориуд буруу орчуулж гэмт хэрэгт хамтран оролцсон байдаг. Энэ орчуулга нь буруу орчуулагдсан байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Г. Ли Шан Бо, Ван Сэн Тун, Ван Ди Чин, Баатар, Жан Юан Бин, Ли Жин Зэн нарын 2003 онд хийсэн хамтран ажиллах хэлэлцээрийн бичиг дээр 2002 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гэж нэмж огноо бичсэн гэх асуудлыг дахин шалгуулах, 2002 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гэх бичиглэл нь үндсэн бичиглэлтэйгээ нэг цаг хугацаанд, нэг будагч бодис бүхий бичгийн хэрэгслэлээр бичигдсэн эсэхийг нарийн тогтоолгосон
Д. Хэлэлцээрийн бичгийн орчуулгыг "Санхүүжилт хийнэ гэснийг Дүрмийн санд хөрөнгө оруулалт" гэж худал орчуулуулсан гэх үндэслэл байх тул үүнийг тодруулах, орчуулгыг холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулах, уг гэрээний орчуулгыг хийсэн орчуулагчийг хамтран оролцогчоор татаж шалгуулсан
Е. Хуурамч нотлох баримтуудыг хуулбарлан баталгаажуулсан Нотариатч Б.Энхээ нь хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ "би тухайн үед сайн анзаараагүйгээс болж дээрх үйлдлийг гүйцэтгэсэн байна, миний энэ үйлдэл дээрх 2 баримт бичиг дээр буцаах ёстой өөрөөр хэлбэл баталгаажуулахгүй нягталж асуух хэрэгтэй байсан нь буруутай байна" гэж мэдүүлж байсан бөгөөд энэхүү мэдүүлэгээс үзэхэд Ван Сэн Туны хуурамчаар үйлдсэн баримтыг мэдсээр байж авч, нотариатчаар баталгаажуулуулсан Оюунчимэг нар хамтран оролцсон байдаг./
Нийслэлийн Барилга Хот Байгуулалтын газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатар, “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ван Сэн Тун нарт холбогдох авлигал хээл хахуулын хэргийн талаар товч өгүүлье:
Хээл хахуулийн хэрэг, чанаргүй барилга байгууламжийн хэрэг хоорондоо хооронд шууд шалтгаант холбоотой. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас чанаргүй барилга байгууламжийн талаар Улсын байцаагчийн 06/49/996 дугаар бүхий дүгнэлт 2011 оны 10 сарын 10 өдөр гарчээ. Уг дүгнэлтэд:
- Ахуй цэвэр усны шугаманд цайртсан болон зэвэрдэг хар хоолой, зэвэрдэг холбох хэрэгсэл хаалт арматурыг хольж угсарсан нь “ЦНТ”ХХК-д 2005 онд боловсруулсан Улсын экспертээр баталгаажуулсан цэвэр бохир усны ажлын зураг төслийн зөрчсөн.
- Ундны ус эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт MNS 900-2005 стандартыг зөрчсөн.
- Барилгын тухай хуулийн 16.3 / барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд орон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, материал, эдэлхүүн хэрэглэхийг хориглоно/
- “УБДС”ХХК-ийн 2005 оны 05 сарын 10 өдрийн 83 тоот техникийн нөхцлийн 6.1-р заалтыг зөрчсөн.
- Барилгын тухай хуулийн 9.1.1 / хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүйн байдлыг хангасан заалтыг зөрчсөн.
БХБ-ын сайдын 2006 оны 155, 2007 оны 70 дугаар тушаал, ЗТБХБЯ-ны харьяа БХБНААҮ төвийн даргын 2008 оны 12 сарын 22 өдрийн Улсын комисс томилсон тухай 253 дугаар тушаалыг болон барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэлт гарчээ.
Иймд чанаргүй материалаар чанаргүй гүцэтгэл бүхий барилга байгууламжыг улсын комисст хууль бусаар хүлээлгэн өгөх замаар авилгал хээл хахууль өгсөн асуудал нь тогтоогдож эрүүгийн хуулийн 268, 174 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдэн нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэл хянаж байна. Уг хэрэгт хуурамч мэдүүлэг өгч сэжигтнээр татагдсан Ван Ди Чин гэгч нь хуурамч материал бүрдүүлэн хүсэлт гаргаж сэжигтнээр татагдсан үйлдэл нь хэрэгсэхгүй болоогүй байхад хил гараад явсан асуудал нь ноцтой юм. Учир нь хэн нэгэн өнөөдөр хууль хяналтын байгууллагад хуурамч мэдүүлэг өгч сэжигтэнээр татагдчихаад ахин хуурамч материал бүрдүүлэн хил гараад явахад нь түүнд тусалж хууль бус үйлдэлээ гүйцэлдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлээд байгаа өмгөөлөгч болон түүнд хяналт тавьж буй прокурор нь хуулийн хариуцлага хүлээх ёстой болов уу гэж бодож байна. Ван Ди Чин нь хүн гүтгэх хуурамч мэдээлэл өгөх зэрэг үйлдэлд амтшаад зогсохгүй энэ бүгдийн цаана авилгал хээл хахуулын асуудал байгаа гэдэг нь Ван Ди Чин гэгчийн хэлсэн үг хйиж байгаа үйлдэлээс тодорхой харагдаж байна. Үүнд:
- Ван Ди Чин нь хил гараад явсан даруйдаа маргааш нь Ли Шан Бо руу ярьж намайг прокурор хил гаргаад явуулчихлаа би гэртээ ирчихлээ гэж их л баяр хөөртэйгөөр яриад зогсохгүй удахгүй чамайг шар махтай чинь шоронд хатаана улсын прокурорын Ван Сэн Тун бид хоёрын хүмүүс хэргийг нууцаар хэнд ч мэдэгдэхгүйгээр татан авч прокурорын даалгавар бичсэн гэхэд нь Ли Шан Бо тэгээд юу гэж гэхэд хэргийг тусгаарлан Ли Шан Бо болон Баатар Соёлт нарыг хориулах та нарыг хүчээр прокурор хүчээр яллаж шүүхэд өгнө, Ван Сэн Тун бид хоёрын хэрэг хэрэгсэхгүй болно гэж инээд алдан хэлж утсаа тавьжээ. Хамгийн сонирхолтой нь Ван Ди Чин гэгчийн энэ бүгд хэлсэн үг үнэн бололтой. Тэрээр хил гархаасаа өмнө Монголд сэжигтэнээр татагдан шалгагдаж байхдаа нэгэн өдөр Ли Шан Бо руу утсаар ярьж Ван Бид хоёрын хэрэг хэрэгсэхгүй болж байгаа чи яаж ч чадахгүй гэж хэлсэн. Хэлсэн даруйд маргааш нь Ли Шан Бо өөрийн бие төлөөлөгчөө авилгатай тэмцэх газар луу явуулж лавлахад АТГ-ийн газрын мөрдөн байцаагч Болдтой очиж уулзан лавлахад тэрээр эхэд гайхсан янзтай харж хэн тэгж байна гэж гайхсан янзтай асуусан. Бид Ван Ди Чин тэгж хэлж байна гэхэд хэрэг хэрэгсэхгүй болгох саналтай өгөх гэж байгаа гэхдээ болоогүй аяндаа хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурор луу шилжүүлэхдээ та нарыг дуудаж хавтаст хэрэгтэй танилцуулна гэж хэлсэн. Энэ бүгдээс үзэхэд Ван Ди Чин хууль хяналтын байгууллагын хийх гэж буй үйл ажиллагааг урьдчилан мэдээд байдаг нь тэдний хууль хяналтын байгууллагатай далд холбоо сүлбээ байгааг батлан илэрхийлж байна. Үнэхээр Ван Ди Чиний хэлсэнээр хэрэг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжиж чанаргүй барилгын дүгнэлт гарч арга буюу хэрэг ахин АТГ-т хэрэг хэрэгсэхгүй бололгүй буцан ирсэн юм.
Гэвч 2011 оны 3 сард улсын мөрдөн байцаах газраас Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Тамир гэгч дуудаж таны хэргийг ахин сэргээнэ шалгахаар боллоо гээд хэсэг хугацаанд шалган ахин хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай Нийслэлийн прокурорын О.Гэрэлд шилжүүлсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болголгүй Ли Шан Бо-н хохирогчоор явж буй Ван Сэн Тунд холбогдох хэрэгт нэгтгэн шалгуулахаар болсон. Гэвч АТГ хэрэг БНХАУ-ын Тяньжин хотод болсон иргэд хоорондын асуудал байна бид хэрэгсэхгүй болгох саналтай шилжүүлнэ гэж ярьж байсан хэдий ч гэнэт 2011 оны 10 сарын 25 өдөр АТГ-ын мөрдөн байцаагч Болд дуудан өмгөөлөгч орчуулагчийн хамт ирж хохирогчоор явж буй хэрэгтэйгээ танилц таны хохирогчоор явж буй Ван Сэн Тунд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлэх гэж байна гэж дуудсаны дагуу очтол таны 148.4-т холбогдох хэргийг тусгаарлан УМБГ-т шилжүүлж шалгуулахаар болсон. Таньд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих арга хэмжээ болгон өөрчилсөн гэж хэлээд хорьсон. Таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих арга хэмжээгээр өөрчлөхдөө Ли Шан Бо болон түүний өмгөөлөгчид урьдчилан хэлж мэдэгдээгүй, зөвхөн хохирогчийн хувьд хавтаст хэрэгтэй танилцуулах нэрийдлээр дуудаж ирүүлээд шүүхчийн захирамжийг шууд танилцуулж цагдан хорьсон асуудал нь ЭБШХ-ийн 41.3.11-т заасан цагдан хорих асуудлыг шүүхэд шийдвэрлүүлэхэд хүсэлтээрээ байлцах, 68-р зүйлийн 68.3-т заасны дагуу Ли Шан Бо-г цагдан хорих асуудлыг шийдвэрлэхэд оролцох өмгөөлөгчийн эрхийг хангалгүй зөвхөн прокурорын гаргасан саналаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн сэжигтнээр хорьсон 14 хоног дуусаагүй байхад мөн өмгөөлөгчид мэдэгдэлгүй нууцаар Ганцхудагийн хорих төвд очиж Ли Шан Бо-г яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорих тогтоолыг шүүхээр батлуулах үндэслэлдээ Ли Шан Бо-г онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтанд саад учруулж оргон зайлахаас сэрэмжлэх зорилгоор яллагдагчаар цагдан хорьж өгнө үү хэмээн хэлсэний дагуу шүүх яллагдагчаар цагдан хорьсон. Бид О.Гэрэл прокуророос ямар зорилготой нууцаар өмгөөлөгч бидэнд хэлэлгүй яллагдагчаар татсан юм бэ гэж асуухад тэгэлгүй яадгийн сэжигтэний 14 хоног нь дуусчихвал гарчихана шүү дээ гэж хариулж байх юм. Ли Шан Бо-н хувьд 2009 онд шалгагдах явцдаа мөн 2010 оны 3 сард шалгагдахдаа ЭБШХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасны дагуу батлан даалтанд байх хугацаандаа хууль хяналтын байгууллагаас дуудсан цагч очиж зохих ёсны байцаалтыг өгч төлөв томоотой байсаар ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулж оргон зайлахыг оролдож байгаагүй. Мөн биеийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвар алдалттай ганцаараа гадагш дотогш бие даан явах боломжгүй юм. Ли Шан Бо-н биеийн байдал муудаж Ганцхудагийн эмнэлэгт хэвтэхэд Ганцхудагийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарыг гарган үзүүлж зохих дүгнэлтийг гаргуулан үзүүлсэн байдаг. Бид нарийн мэргэжлийн эмчийн гаргасан дүгнэлтийн дагуу гадагш түр гарган шинжилгээ оношлогоо хийлгэх шаардлагатай гэдэг хүсэлтийг уг хэргийг шалгаж буй байцаагчид тавьж түр гарган толгойн компьютер оношлогоо, биеийн рентгэн зураг зэргийг авхуулж оношлуулахад тархиндаа хэсэг хэсэг газар уйланхай бүхий хавдартай толгойн чамархайн хэсэгт хатингаршил явагдсан. Биеийн рентгэн оношлогоогоор нурууны гадаргууд яс ургалт нурууны муруйлт сээр нурууны бүсэлхийн тэнхлэгт зүүн тийш сколиозтой баруун сүүжний тогоо болон баруун талын эрхтэн хөгжөөгүй тахир дутуу баруун өвдөгний болон шагайн үений зай гүйцэд хөгжөөгүй эрүүл гэх тулж явдаг зүүн хөлний хувьд саажилт илэрч байгаа зэрэг онош тодорсон. Иймд сахарын өвчинг тодорхойлуулж дараачийн шатлалын эмнэлэгт хэвтүүлэх асуудлыг шийдвэрлүүлж өгнө үү хэмээн цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, тус ангийн дарга хурандаа н.Өлзиймөнхийн зохих албан тоот прокурор болон мөрдөн байцаах газарт очсоны дагуу бид хүсэлтээ тавихад хяналтын прокурор О.Гэрэл нь би Ганцхудагийн эмнэлгийн даргатай уулзсан гаднаас эм тариаг нь аваад эмчлэхэд асуудалгүй гэж хэлсэн хүнийг батлан даалтанд гаргах боломжгүй гэж хэлэхэд бид чи хүний тархинд байгаа хавдар бие эрхтэний саажилтыг яаж эмчлүүлэх гээд байгаа юм бэ Ганцхудаг дараачийн шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байх тул асуудлыг шийднэ үү гэж хэлсэн биз дээ.О.Гэрэл прокуророо та хэтэрхий хувийн сонирхолоор хандаад байгаа юм биш үү. Чи хоёр хятадын Хятад улсын нутаг дэвсгэр дээр болсон асуудалд ямар санаатайгаар хүнийг нь хорьж туйлдуулж амь насанд нь аюул учраад байхад гаргахгүй байгаа юм бэ гэхэд хуц солиор гар зайл! гэж хэлсэн. Өнөөдөр бид О.Гэрэл прокурорын гэрийн үүдэнд очиж асуудлыг тавиагүй байлтай. Тэрээр сахарын өвчтэй хүнийг хорьж болохгүй сахарын өвчөнийг нь түр гаргаж оношлүүлж дараачийн шатлалын эмнэлэгт хэвтүүлж болох юм гэж хэлсэний дагуу бид улсын мөрдөн байцаах газарт очиж байцаагчтай уулзах гээд нэг давхрын хүлээлгийн зааланд хүлээн сууж байтал Ли Шан Бо, гэж 3 хүн хоорондоо их л сүрхий ярилцаж байхаар нь ойртон очиж яриаг нь сонссон. Миний бие Ли Шан Бо-н өмгөөлөгчөөр явж байгааг тэд мэдэхгүй учир нь би Ли Шан Бо-н өмгөөлөгчөөр ажиллаад удаагүй байгаа юм. Миний ойлгосоноор тэр гурван хүний нэг нь Ван Сэн Тун, болон түүний орчуулагч өмгөөлөгч гурав байлаа. Тэд хэргийн талаар ярилцаж байсан.Xэрэг юу болж байна АТГ-т шалгагдаж байсан гэж Ван Сэн Туныг асуухад өмгөөлөгч нь хэрэг прокурорт шилжээд ирсэн санаа зоволтгүй авилгалын хэрэг нь шүүхрүү шилжих байх бусад хэрэг нь хэрэгсэхгүй болно. прокурор нь дараа 7 хоногт хэрэгсэхгүй болгоно гэсэн. Бид прокуроруудтай ярилцаж тохирчихсон Ван Ди Чин прокуроруудад амалсан үлдэгдэл юм чинь хэвээрээ юу хэзээ өгөх вэ гэж Ван Сэн Тунаас асуухад өгөх хэвээрээ удахгүй Ван Ди Чингаас авч прокуроруудад үлдэгдэл тооцоог нь хийнэ гэж ярилцсан.Прокуроруудад амалсан үлдэгдэл юм гэж хэлэхэд миний бие О.Гэрэл прокурорын хэлж байсан үг санаанд оров. Би О.Гэрэл прокуророос та яагаад сэжигтэнийг хэл гаргаад явуулж байгаа юм бэ, та Ван Сэн Туныг сая гаруй доллар идсэн асуудалд яагаад хорихгүй байгаа юм бэ гэж асуухад О.Гэрэл прокурор тэр Ван Ди Чин сэжигтэн болохоос биш яллагдагч биш би Ван Ди Чинг Монголд байх шаардлагагүй гэж үзсэн юм гэхэд нь би та сэжигтэнийг Монголд байх шаардлагагүй гэж үзээд хил гаргаж явуулж байгаа юм уу тэр чинь сэжигтэн шүү дээ үйлдэл нь хэрэгсэхгүй болоогүй байхад та гаргаж явууллаа гэж үү гэхэд прокурор О.Гэрэл хариулахдаа Ван Ди Чин намайг дуудахаар өөрөө хүрээд ирнэ гэсэн юм, Ван Сэн Тун сая доллар идсэн баримт хавтаст хэрэгт хаана ч байхгүй гэж хэнэг ч үгүй мэдэн будилж хариулж байлаа. Мөн Ли Шан Бо, Баатар, Соёлт нарын хэргийг хууль бусаар сэргээн шалгаад байгаан биш үү гэхэд би яаж мэддэг юм бэ тэр улсын прокурорын даргаасаа асуу гэж хариулсан. Энэ бүгдээс үзэхэд Ван Ди Чин хил гарахаасаа өмнө прокуроруудад амалсан юмныхаа эхний хэсгийг өгөөд гарчээ. Үлдэгдэл амалсан юмыг нь прокуроруудад хэзээ өгөхийг өмгөөлөгч нь лавлаж байсан болох нь ойлгомжтой болж байна.
Өмгөөлөгч миний бие уг яриаг сонсож дуусмагц мөрдөн байцаагчтай уулзан зохих албан тоотоо аван хүнийхээ сахарын өвчинг тодорхойлуулан баримтыг нь авч нийслэлийн прокурор О.Гэрэл дээр яаран очлоо. Гэвч О.Гэрэл прокурор би сахарын өвчтэй хүнийг хориж болохгүй гаргана гэж хэлээгүй хэмээн хэнэг ч үгүй хэлсэн үгээ булзааруулан мэлзэхэд миний бие өглөө би таньтай уулзажихаад УМБГ-т байцаагчтай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байхад Ван Сэн Тун өмгөөлөгч орчуулагчийн хамт авилгалын хэрэг шүүх рүү шилжинэ бусад хэрэг хэрэгсэхгүй болно прокурорт амласан үлдэгдэл амлгааны талаар ярьж байх юм. Хэрэг нь хэрэгсэхгүй болох гэж байгаа юм уу гэхэд тийм үү ямар сонин юм бэ! Хавтаст хэрэгтэй Ван Сэн Тун, өмгөөлөгч нь танилцахдаа хэргээ хэрэгсэхгүй болгоно гэдгээ мэдсэн юм байлгүй бүү мэд гэж хариулж байх юм. Нэг ёсондоо Ван Сэн Тун болон өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэйгээ танилцахдаа хэргээ хэрэгсэхгүй болно гэдгээ урьдчилан мэдчихсэн юм шиг О.Гэрэл прокурор тайлбарлаж байгаа нь даанч харамсалтай. Бид прокурорт шаардлагатай гэсэн баримтыг хүсэлт гомдлын хамт өгөх гэж нйислэлийн прокурорын үүдний жижүүр залуу О.Гэрэл прокурор байхгүй Ганцхудаг дээр ажиллаж байгаа гэж хэлэхэд нь О.Гэрэл прокурорын өрөөрүү залгахад О.Гэрэл прокурор өрөөндөө байлаа. Миний бие жижүүрээс чи яах гэж худлаа яриад байгаан О.Гэрэл прокурор өрөөндөө байна шүү дээ гэхэд би яаж мэддэг юм бэ О.Гэрэл прокурор өөрөө тэгж хэл битгий оруул гэж хэлсэн юм чинь би яах юм бэ гэж уурлав. Мөн О.Гэрэл прокурор бидний өгсөн өргөдөл гомдлыг өөрийн ширээн дээр зохих бүртгэлд оруулан өгөлгүй дарагдуулсан байхыг миний бие шаардан байж гаргуулан Жадамбаа прокурорлуу оруулан дөнгөж цохолт хийлгэж арай гэж хариугаа дутуу гарган авсан юм. Миний бие улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавт гомдол гаргасан хэдий ч уг гомдол нйислэлийн прокурорт өөрсдөө асуудлаа шийд хэмээн буцаж цохсон байлаа. Мөн Нийслэлийн прокурор Бат-Орших даргын нэр дээр О.Гэрэл прокурорыг татгалзан гаргах үндэслэл бүхий гомдлыг хүсэлтийг бичихэд миний бичсэн бүх гомдол хүсэлт О.Гэрэл прокурорын ширээн дээр О.Гэрэл прокурор чиний улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт, Нийслэлийн прокурор Бат-Оршихт бичсэн гомдол бүгд над дээр байна. Би тоолоод уншаад сууж байна хэмээн зэвүүцсэн тохуурхсан маягтай хариулж байлаа. О.Гэрэл прокурор өөрийнхөө хууль бус үйлдэлээ өөрөө хянах байсан юм бол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт нийслэлийн прокурор Бат-Оршихт гэж хаяглан гомдол бичих байсан гэж үү.
Монгол улсын прокурорын байгууллага ийм байхад бухимдахгүй ч гээд яах юм билээ.
Анхнаасаа АТГ-ын мөрдөн байцаагч Сүх-Очир, Жаранжил, Бямбажав нар нь хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготойгоор хутган үймүүлж Ли Шан Бо-н гэрт хавтаст хэрэгтэй танилцуулах нэрийдлээр хоол идэн цай уун суухдаа иргэний журмаар заргалд хэмээн ятгаж байсан нь даанч харамсалтай. Эдгээр байцаагч нар хэргийг үнэн зөв хуулийн дагуу шалгасан бол өнөөдөр энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байх ёстой байсан. Хуулийн байгууллага хэргийг хууль бусаар сэргээдэг хөөн хэлэлцэх хугацаагаар нь замхруулдаг үгсэн хуйвалддаг зэрэг хууль бус үйл ажиллагааны цаана мөнгө үнэртэж байна. Амласан үлдэгдэл юмаа прокуроруудад хэзээ өгөх вэ удахгүй өгнө гэж байгаа прокурорууд гэдэг үгэнд О.Гэрэл прокурор тэргүүтэй хэсэг бүлэг улсын ерөнхий прокурорын эрх бүхий албан тушаалтнууд зүй ёсоор багтаж байгаа гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие хуульч хүний хувьд хэн нэгнийг хууль бусаар гүтгэхэд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ гүнээ ухамсарлаж байгаа. Гэвч гагцхүү хуулийн өмнө үнэн гэж байх ёстой энэ прокуроруудын үлдэгдэл амалгаа хэмээн яриад байгаа энэ хууль бус үйлдэлийг шалгах эрх нь эрх бүхий байгууллагуудад байгаа хэдий ч тэд шалган зохих хариуцлагыг тооцож прокурорын байгууллагыг цэвэрлэнэ гэдэгт гүнээ найдаж байна. Мөн БНХАУ-ын иргэн, тус улсын нутаг дэвсгэртээ үйлдсэн хэргийг Монгол улсын цагдаагийн байгууллага шалгаж, прокурорын байгууллага хянаж байгаа үйлдэл нь ЭБШ хуулийг хэрэглэх хэмжээ хязгаарыг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл юм. Үүгээр ч барахгүй яллагдагчаар татагдан, сэжигтэн яллагдагчийг цагдан хорихдоо түүний өмгөөлөгч арга гэрийнхэнд нь мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр цагшдан хорьсон үйлдэл нь ЭБШ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл дээрхи үйлдэлүүд нь ЭБШ ажиллагаа хууль ёсны байх үндсэн жарчмыг зөрчжээ.Хяналтын прокурор О.Гэрэлд эрүүдэн шүүлгүүлж байгаа миний үйлчлүүлэгчийн биеийн байдал эср муудсан талаар миний бие дээр үгүйлсэн хэдий ч ёс зүйгүй прокурорын хувийн сонирхол гэдэг хүний аминаас илүү бололтой. Миний бие үзэхдээ нйислэлийн прокурор ёс зүйтэй хууль ёсны байх ёстой. Гэтэл О.Гэрэл прокурор хуц солиор зайл гэж хэлж байгаа нь энэ хүн бол прокурор биш төрийн байгууллага өнөөдөр үйлчилгээний байгууллага байх ёстой хуц солиор зайл гэж хэлэхийн оронд бухимдаж байгаа ард иргэд бидэнд хууль зүйн үүднээс зөв тайлбар өгч ёс зүйтэй харьцах ёстой.
УМБГ-т шалгагдаж буй Ли Шан Бо-д холбогдох хэрэг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорт шилжин ирж байна. Одоо Ван Ди Чиний хэлсэн прокурорууд чамайг хүчээр яллаж шүүхэд өгнө гэсэн үг хэзээ биелэх бол. Прокурорууд хэргийг ахин хүчээр яаж яллуулахаар дайрах бол гэдэг л асуудал болон үлдэж байна?????. Өнөөдөр өршөөлийн хууль гэж гараад хүн өршөөгддөг хэдий ч улсын прокурорын хувийн сонирхолтой хэн нэгэн албан тушаалтан өршөөлийн хуулийг хүчингүй болгож хэргийг сэргээн шалгаж хүчээр яллаж нууцаар хорих даалгавар бичдэг юм байна шүү ард олон минь болгоомжтой байхад илүүдэхгүй л юм байна. Өршөөчихөөд буцаагаад хүчингүй болгоод ялалчихдаг юм бол өршөөлийн хууль гэж гараад яах юм бэ !!!!
Бид цагдан хорих 461 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүнд баярласан талархсанаа энэ сониноор дамжуулан энэ нийтлэлээр дамжуулан хүргэхийг хүсч байна.Хүн маань нэг сарын хугаацаанд хоригдохдоо биеийн байдал муудан монгол хэл мэдэхгүй тахир дутуу улмаас хүнд байх үед бид удаа дараа дарга, прокурор, хянагч, захирагч, жижүүр, эмч, бүгдэд нь учр байдлаа хэлж учирлан цөхөрч явахад үүдний харуулаасаа эхлээд ёс зүйтэй хүндэтгэлтэйгээр харьцаж ойлгож байсанд бид сэтгэлээсээ талархаж байна. Ганцхудагийн цагдан хорих төвийн үүдээр ороход ёс зүйтэй харьцаа хүн хүнээ гэсэн гүн хүндэтгэл оршиж байхад дээд шатны байгууллага болох нийслэлийн прокурорын өрөөнөөс хуц солиор зайл гэж хөөгдөөд үүдний жижүүрт нь нохой шиг туугдан ад үзэгдэж гарч байсандаа хэлэх үг олдохгүй байна.
2011оны 11 сарын 28