
Монголын тамирчин Ч.Шижир-Эрдэнэ мутай боксын дунд жингийн дэлхийн аварга цолны төлөө тулалдах гэж байна. Уг тулаан ирэх сарын 10-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болох юм. Ч.Шижир-Эрдэнийн хувьд мутай боксын рингэнд 18 тулаан хийснээс 14-т нь ялалт байгуулахдаа зургаад нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулга авсан байна. Манай улсын урдаа барьдаг тулаанчийн ээлжит учраа нь мутай боксын дэлхийн аварга цолыг эзэмшигч Санжар Хушиназаров байх болно. Тэрээр 25 удаа тулаан хийснээс ердөө хоёр удаа ялагдаж, 23-т нь ялалт байгуулсан аж. Энэ нь Дэлхийн мутай боксын холбоо (WMF)-холбооны албан ёсны тулаан юм.
“Спортын шуудан” сонин