Египетэд сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Египетэд сонгууль болж байна

Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагааснаас хойш Египетэд анхны парламентийн сонгууль болж байна. Мэдээлж байгаагаар бол сонгуулийн эхний өдрийн явц ерөнхийдөө тайван байдалтай явагдаж байгаа гэнэ. Мөн саналаа өгөхөөр зогсох сонгогчдын дараалал нэлээд их байсан бөгөөд харин хамгаалалтын ажилтнуудад асуудал бага учирсан бололтой. Каир хотын зарим сонгуулийн хэсэгт сонгууль санал хураалт эхлэхээс өмнө гурван км хүртэл урт дараалал үүсч байжээ. Харин Тахририйн талбай дээр сонгууль явуулахыг эсэргүүцсэн хүмүүс хөдөлгөөн хязгаарлах оролдлого хийж байгаа аж. Тэд Хосни Мубаракийг түлхэн унагаасны дараа гарч ирсэн цэргийнхний засаг захиргаа сонгуулийн дараа дахин засгийн эрхэнд гарч ирэхээс болгоомжилж байгаа юм. Тэмцэгчдийн эсэргүүцэл идэвхижсэн сүүлийн арав хоногт 41 жагсагч алагдаж, 2000 гаран хүн шархадсан байна.

“Бидний санал үнэхээр нөлөөгүй юм шиг байна. Анх удаа л саналаа өгч байна” гэж  парламентийн сонгуульд саналаа өгч байгаа египет эмэгтэй Мона Абдел Монейм хэлж байна. Мөн Египетийн сонгуулийн хорооны дарга Абдел Моез “Ийм их хүн сонгууль өгөхөөр ирнэ гэж бид бодоогүй байсан. Бурхандаа талархая” гэж хэлсэн байна. Гэхдээ зарим нэг асуудал гарч байгааг ч албаныхан үгүйсгэсэнгүй. Сонгуулийн хороодод бичгийн цаас, бэх болон албан ажилтнууд дутагдсанаас болж Каир хотын зарим хэсэгт санал хураах ажил хойшилж байгаа талаар тэд шүүмж хэлж байжээ. Мөн зарим сонгуулийн хэсгүүдэд сонгуультай холбоотойгоор хүчирхийлэл тэмцэл гарч 25 хүн шархдаж гэмтсэн мэдээлэл байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж