Стросс-Канын хэргээс дөрвөн нууц илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Стросс-Канын хэргээс дөрвөн нууц илрүүлэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Доминик Стросс-Каныг ОУВС-гийн тэргүүнээс огцруулсан хүчингийн гэх хэргийн талаар дахин дуулиан дэгдлээ. New York Review of Books гэх долоо хоногийн сонинд Америкийн нэртэй сэтгүүлч Эдвард Жей Эпстейн энэ хэрэгтэй танилцсаны дараа хийсэн дүгнэлтээ хэвлүүлэн нэртэй социалист улстөрчийг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн хуйвалдаанд өртсөн байх талтайг хэлжээ. Мөрдөн байцаалтаас тэр дөрвөн дүгнэлтийг гаргасан байв.
Эхний хачирхалтай явдал нь Строос-Каны  смартфон Blackberryалга болсон хэрэг болов. Цагдаагийнхан ба хувийн мөрдөн байцаагчид түүнийг өнөө хүртэл олсонгүй байгаа.  Blackberry нь 12:51-д  GPS дохиогоо өгөхөө больжээ. Ер нь бол түүнийг  Sofitel буудлаас гаргаагүй байгаа юм шиг байна. Техникийн тусгай ойлгомжоор түүнийг унтраах ёстой бөгөөд хэн үүнийг хийсэн бэ гэдэг асуудал үлдэв.

Хоёрт, цахим түлхүүр ашигласан мэдээгээр үйлчлэгч Диалло 2820 ду­гаар номерт хоёр удаа орж ирсэн байв. Эхлээд буудалд байсан хүнийг га­раа­гүй байхад өрөөнд нь байсан болол­той. Дараа нь 12:26-д дахин тэнд бай­сан байв. Яагаад тэр эмэгтэй тэнд байс­наа нуусныг мөрдөн байцаагчид ойл­гомжгүй гэж үзсэн байв. Гэтэл Accor-ийн мэдээллээр Диаллог тэр өрөөнд цэ­вэр­лэгээ хийхээс өмнө амьдрагч нь гарч явсан байв. Үйлчлэгч дараа нь шүүр ал­чуураа авахаар буцан орсон гэдэг аж. Гуравт, тэр эмэгтэйн гомдол гарга­сан цаг бас эргэлзээ төрүүлжээ. Диало цагдаа ба эмнэлэгийн албанд 13,31-д хандсан бөгөөд түүнийг зөвхөн 15:57-д эмнэлэгт авчирчээ. “Цагийн дотор хэн ямар шийдвэр гаргаж, тэр нь үйл хэрэгт хэрхэн нөлөөлснийг бид мэдэхгүй” гэж сэтгүүлч өгүүлсэн байв.

Эцэст нь гэмт хэрэг гэгчийг гар­сан утасдсан мэдээний дараа видео камерт бичигдсэн “ялалтын” бүжиг сэт­гүүл­чид сэжигтэй санагджээ. Бууд­лын инженерийн албаны тэргүүн ба үл танигдах нэг эрэгтэй хоёр “алга ташиад хөөрсөн бүжиг мэтийн зүйлийг бараг гурван минут орчим бүжиглэсэн байлаа” гэж сэтгүүлч өгүүлжээ. Accor компани уг бүжиг найман секунд л үргэлжилсэн гэж сэтгүүлчид үгүйсгэлээ гаргасан байв. Мөн тэр хоёрыг Стросс-Канд огт хамаагүй гэж байгаа ажээ.

Ш.Мягмар

 "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж