Арабчууд Сирийн эсрэг хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Арабчууд Сирийн эсрэг хориг тавилаа

Арабын лигийн орнууд Башар Ассадын дэг­лэмийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байна. Сирийн Төв банктай хийх бүх үйл ажиллагаанд тэд хориг тавьжээ. Мөн хөрөнгө оруулалтын хамтын төслүүдийг зогсоосон байна. Сирийн дээд удирдлагын араб орнууд дахь дансыг  битүүмжлэв. Дарга нар нь араб орнуудад очих эрхээ хасуулжээ. Арабын лигийн орнууд Ассадаас “арабын энхийн санаачлагыг” хүлээн авч цус урсгахаа зогсоохыг шаардаж байгаа билээ.

Сирийн ерөнхийлөнгч Башар Ассадын дэглэм улам бүрээр тусгаарлагдан хорионд орж байна. Өнгөрсөн ням гаригт Арабын лигийн орнууд (AЛO) Сирийн эсрэг цуврал эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа. Үүгээр тэд цус урсгалтыг зогсооно хэмээн найдаж буй. АЛО Срийн Төв банктай хийх бүх үйл ажиллаа ба хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоов. Тэд Сирийн албан тушаалтнуудын Арабын орнууд дахь дансыг битүүмжлэн тэднийг улс орондоо оруулахгүйгээр шийдэв.

“Өргөн хэрэглээний чухал бараанд” тэд “өршөөл” үзүүлсэн ба барааны жагсаалтаа удалгүй гаргах ажээ. Үүний зэрэгцээ АНУ ба Европын холбооны жишээгээр лигийн орнуудадын нутаг дэвсгэрт оруулахгүй байх албан тушаалтнуудын жагсаалтыг гаргана. Хориг арга хэмжээ гарсан даруйдаа хэрэгжиж эхэлсэн ба АЛО-дын тогтоолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан ийм алхам хийхийг уриалжээ.

Мөн Арабын орнуудаас Сирид хийх бүх нислэгийг зогсоох талаар ярилцсан боловч Алжир эсрэг байснаас энэ хориг тавигдсангүй.  Энэ талаар тэд ирэх долоо хоногоос дахин ярилцахаар болжээ. Сирид шахалт үзүүлэх арга хэмжээг энэ бүлгийн 22 орны 19 нь дэмжив. Ирак уг хориг арга хэмжээг огт дэмжээгүй бөгөөд тэд үүнийг  хийхгүй гэдгээ хэлжээ. Харин Ливан эвслийн түншүүдээсээ албан ёсоор “зай барьсан” байлаа. Гэхдээ хоёр орон Иорданы хамт тогтоолын эсрэг санал өгөлгүйгээр түүнээс түтгэлзсэн байр сууринд зогсов.
Сири улс нь бүс нутгийн эвсэл хориг арга хэмжээ авч байгаа АЛО-дын хоёр дахь улс нь болсон байна. Дамаскийн хувьд энэ хориг нэлээд гарцтай болох бололтой. Арабын орнуудад Сирийн экспортын 50 хувь, импортынх нь 25 хувь ноогддог. Арабын банкуудын холбооны дарга Аднан Юсеф, Al Arabiya телевизид ярилцлага өгөхдөө авч байгаа арга хэмжээ нь арабын бүс нутагт “ихээхэн депозиттай” Сирийн Төв банкинд эмзэг цохилт болж байна гэжээ.

“Энэ бол ард түмний байр суурь. Арабчууд бид тэнд үүссэн байдлыг хурдан хугацаанд таслан зогсоох хэрэг­тэй. Сирийн ард түмний бараг бүтэн жилийн турш харигслан хөнөөсөөр бай­на” гэж АЛО-дын өнөөгийн дарга Катарын Гадаад хэргийн сайд шейх Хамад бен Жасем Аль-Тани мэдэгдэв. “Захирагч нар нь өөрийн ард түмнийг хөнөөгөөд байгаа цагт засаглал утга учраа алддаг” хэмээн тэр нэмэн өгүү­лэв. НҮБ-ын мэдээгээр Сирид үймээн эхэлсэн гуравдугаар сарын дунд үеэс 3500 гаруй хүн амиа алдаад байна. Арабын эвслээс тавьсан лигийн 500 ажиглагчдыг нутагтаа оруулах шаард­лагыг албан ёсны Дамаск хүлээн аваа­гүйгээс хориг арга хэмжээ авагдсан юм.

The New York Times сонинд ням гаригийн хэлэлцээрт оролцсон нэг төлөөлөгчийн “АЛО-ын шаардлагын дагуу Сирийг улс төрийн шийдвэр гаргуулах талаар боломжийн бүгдийг хийлээ. Гэтэл Сирийн  шарвалт, жижиг наймаалцах гэсэн бүгд нь түүнийг бүтэлгүйтүүлэв” гэснийг иш татжээ. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем АЛО-дын Нарийн бичгийн даргын газарт захидал илгээн “арабын энхийн санаачлагыг” дотоод хэрэгт оролцсон хэрэг гэсэн тухай хэвлэл мэдээлэл бичиж байна. Тэр өмнө нь Арабын орнуудын санаачлагыг дэмжиж байснаа хэлж байсан ч дөнгөж 40 ажиглагч нарыг хүлээн авна гэсэн байжээ. “Арабын орнуудын дотоод хэрэгт гадаадын  оролцооны эсрэг Арабын орнууд байгаа гэдэгт бид итгэнэ. Тиймээс Лиг үүнийг баталсан тогтоол гаргана хэмээн найдаж байна” гэж тэр мэдэгдсэн байжээ.

Зуучлагч нарын саналыг Дамаск хүлээн авангуут бид хоригоо нэн даруй зогсооно гэдгийг Лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби хэлжээ. “Арабын санаачлагыг хурдан хүлээн авахыг бид Сирид уриалж байна” гэж тэр мэдэгдэв. Энхийн төлөвлөгөөнийх нь дагуу Сирид ажиглагч нарыг илгээхээс гадна Ассадын Засгийн газар ямар нэгэн хүчирхийлэл гаргахаас татгалзах мөн Лигийн болон Улаан загалмай ба Улаан хавирган сар олон улсын байгууллага зэргийн хүмүүнлэгийн тусламжийг  хувиарлах ажилд Лигийг оруулах зэрэг санаачлага хийгдэх юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Си­рид цус урссан хэвээр байлаа. Reuters агентлаг орон нутгийн хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээнээс үн­дэс­лэн цагдаа ба дэглэмийн талынхны  цэвэрлэгээний улмаас 24 хүн үрэгдсэн гэв. Дамаскийн Ранкус гэх дагуул хо­тод 11 хүн дэдний тоонд хоёр хүү­хэд алагджээ. Дейр-эз-Зор хотод амь үрэгд­сэн идэвхтнийг оршуулах ёслолын үеэр хоёр идэвхтнийг хууль хяналтынхан буудан хөнөөсөн гэнэ. Хомс хотноо Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр өөр хэдэн жагсагчийг хөнөөжээ. Сирийн хүний эрхийн ажиглагчдын зөвлөлөөс мэдээлснээр Кфар Нбузех хотод Засгийн газрын цэрэг сөрөг хүчний идэвхтний зургаан байшинг шатаан нэг дэлгүүрийг тоножээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж