Хятадад кинон дундуур реклам цацахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Хятадад кинон дундуур реклам цацахыг хориглов

Хятадад телевизийн олон ангит кино, нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явуулахыг хоригложээ.  Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явуулахыг хориглосон уг хуулийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх ажээ. Хятадын эрх баригчид “социалист соёл” гэгчийг нэвтрүүлэхээр төлөвлөж, эхний арга хэмжээг авч байгаа нь энэ юм. Тус улсын Радио, телевиз, киноны удирдах газар албан ёсны вэб сайтад дээрх мэдэгдлийг гаргасны дараа телевизийн удирдлагууд үүнийг ашиг орлогыг нь шууд хаасан үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Хятадын радио, телевиз, киноны удирдах газрын төлөөлөгч “Синхуа” агентлагт “Нэвтрүүлгийн дундуур реклам зар сурталчилгаа явуулах нь үзэгчдийг залхаадаг. Харин реклам сурталчилгааг хориглосноор телевизийн нэвтрүүлэг, олон ангит кинонд  шинжлэх ухаанч, эрүүл сэтгэлгээг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 
 
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж