Үүний зэрэгцээ Хааны гэр бүл, Үндсэн хуулийн цэц, Холбооны парламент зэргийн татаасыг бууруулснаар зургаан сая евро хэмнэхээр тэд тооцоолсон байна. Франц хэлтэй Валлонийн Социалист намын тэргүүн Элио ди Рупо ерөнхий сайд болох хамгийн их магадлалтай бөгөөд тэр долоо хоногийн дотор танхимыг байгуулна гэжээ.
Бельгийн ван Хоёрдугаар Алберт өнгөрсөн бямба гаригт засгийн газраа бүрдүүлэх үүргийг Рупод даалгасан байлаа. Франц, ба нидерланд хэлтэй улстөрчдийн хоорондын маргааны улмаас Бельги 530 хоног шинэ засгийн газаргүйгээр амьдарч байгаа. Мөн энэ өдөр 17 цаг хуралдсаны эцэст Засгийн газрын эвсэл тус орны 2012 оны төсөвийн төслийн зөвшилцөөнийг хийв. Мөн дараагийн хоёр жилийнх нь төсвийн төлөвлөлтийг ярилцжээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин