Д.Эрдэнэбилэг оюуны спортын наадамд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг оюуны спортын наадамд өрсөлдөнө

Дэлхийн оюуны спортын “Sport Accord” наадам ирэх арванхоёрдугаар сарын 8-16-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болно. Анх удаа зохион байгуулж буй тус наадмын хөтөлбөрт шатар, 100 буудалт болон го даам, бриж, хятад шатар гэсэн таван төрөл багтсан бөгөөд тухайн төрөл бүрт дэлхийд толгой цохиж буй 8-16 тамирчин өрсөлдөх ажээ. Харин Монгол Улсыг төлөөлөн даамын их мастер, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг оролцох болсон байна. Ази тивийн тэргүүн даамчин тэрбээр эх орондоо бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэ сарын 8-нд өмнөд хөршийг зорих ажээ.

“Sport Accord” наадмын 100 буудалт даамын төрөлд дэлхийн шилдэг эрэгтэй 12, эмэгтэй найман тамирчин оролцох юм. Эрэгтэйчүүдийн хувьд хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх бөгөөд хэсэгтээ эхний хоёр байрт бичигдсэн тамирчид хагас шигшээд өрсөлдөх юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж