“Ford Motor”-ын ашиг эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Ford Motor”-ын ашиг эрс нэмэгджээ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компанийн 2010
оны эхний улирлын цэвэр ашиг 2.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн
зургаан жилд байгаагүй таатай үр дүн гэнэ. Ердөө ганцхан жилийн өмнө
буюу 2009 оны эхний улиралд тус компани 1.43 тэрбум ам.долларын
алдагдалтай ажилласан юм. Компанийн мэдэгдсэнээр санхүүгийн тайланд
тусгагдсан орлого, ашгийн хэмжээ нэмэгдсэн нь дэлхийн эдийн засаг сэргэж
байгаатай холбоотой, дээр нь худалдан авагчид ч сонголтондоо ихээхэн
анхаарах болж, үнийн дүнг бус чанар чансааг харгалзаж үзэх болсонтой
холбоотой гэнэ. Мөн компанийн мэдээлснээр энэ жил дуустал улирал бүр
ашигтай ажиллах боломжтой аж.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд “Ford” компанийн Хойд Америк дахь зах
зээл 37 хувиар нэмэгдсэн бөгөөд тэд энэ жил үйлдвэрлэлээ есөн хувиар
нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхуулахад, тус компани 2009
онд бүтэн жилийн туршид 2.7 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж