Чуулганы хуралдаан маргааш 10 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан маргааш 10 цагаас эхэлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш зарлагдсан өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг авч хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусган, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Чуулганы хуралдаан маргааш 10.00 цагт зарлагдаад байна. Энэ үеэр мөн Төсвийн байнгын хороо хуралдаж, 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийх бөгөөд хэлэлцэж дуусгаад УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах үүрэг хүлээжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж