Кувейтын Ерөнхий сайд огцров

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Кувейтын Ерөнхий сайд огцров

Хээл хахуулийн хэрэгт холбогдсон Кувейтын Ерөнхий сайд огцорчээ. Шейх Нассер аль-Мохаммед аль-Сабахыг парламентын 15 гишүүнээс хээл хахууль авсан гэж сөрөг хүчнийхэн нь буруутгасан юм. Дээрх хэргийн улмаас сөрөг хүчний хууль тогтоогчид болон эсэргүүцэгчид Ерөнхий сайдаа энэ сарын эхээр огцрохыг шаардсан. Гэвч шинэ Засгийн газрыг бүрдүүлэх хүртэл Шейх Нассер Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм байна. Ерөнхий  сайдыг томилдог эмир түүний огцрох саналыг хүлээн авсан гэнэ. Парламентын ордны үүдэнд Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн долоо хоног бүр гарах болсон тул тэрбээр огцрохоо мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж