Нефтийн тэмцээнээс хоёр медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Нефтийн тэмцээнээс хоёр медаль хүртлээ

Нефть экспортлогч орнуудын Дэлхийн цомын төлөөх боксын тэмцээн энэ сарын 23-27-нд ОХУ-ын Сургут хотноо боллоо. Тэмцээнд 13 орны боксчид өрсөлдсөнөөс Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртсэн байна. 52 кг-ын жинд 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба Оросын К.Казиевийг 19:6-гаар хожсон ч Азербайжаны К.Челебиевт 9:12-оор дийлдэн, 49 кг-д залуу мастер Г.Ган-Эрдэнэ Румыний Е.Намиушинг 13:6-гаар сөхрүүлсэн ч Оросын №2 Б.Галановт 10:18-аар ялагдан тус бүр хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн 51-ын жинд М.Нандинцэцэг, 75 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Ундрам нар хүрэл медалийн төлөө тулаанд АНУ, ОХУ-ын ширэн бээлийтнүүдэд ялагдсан байна.

Б.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж