Үйлдвэрчин, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Үйлдвэрчин, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд цалин хөлстэй холбоотойгоор нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар Улсын Их Хурлын даргад дуулгаад төсөвт байгууллагуудад ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх цаг хугацааны асуудлаар зөвлөлдөж, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдад олгох нэмэгдлийн хуваарилалтыг оновчтой болгох талаар саналаа солилцов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж