Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар


Тансан ламаас ШХАБ хүртэл.

1989 оны 5
дугаар сарын 16-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачев БНХАУ-д
айлчлахад Дэн Сояпин Хаант Оросын үеэс эхлэлтэй 1.5 сая км.кв газар
нутгийн маргааны асуудал байгааг сануулсан бөгөөд Амар мөрний сав дагуух
нутаг, Даманийн хойг, мөн хамгийн гол нь Балхаш нуурын дорнод этгээдийн
томоохон газар нутгийн талаар дурдсан юм. Энэ бол Чин гүрний төгсгөл
үед Оросууд Хятадаас хүчээр булаасан нутаг гэж үздэг ажээ. Өнөөдөр энэ
нутаг Казахстаны нутаг болжээ. Хэрэв энэ нутгийн тодорхой үзмээр
санагдвал сайтаар орж Чин гүрний газрын зургийг харахад болно. Харин
сүүлийн үед Хятадын үндсэрхэг үзэлтнүүд энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин
километр нутгийг “Гадаад Монгол” гэж ойлгуулахыг хичээж, “Дэн авгайн
үхэшгүй гэрээслэл” гэх мэтээр сүржин нэрлэсэн өгүүлэл гаргаж байсан юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж