
Европын хөлбөмбөгийн холбооноос мөрдөж байгаа санхүүгийн шударга тоглолтын дүрмийн дагуу Английн “Манчестер Сити” клуб цалингийн цэсээ багасгах ёстой болоод байна. Үүний дүнд тэд багтаа “их цэвэрлэгээ” хийхээр болжээ. “Манчестер Сити”-д 63 тоглогч харьяалалтай байдаг бөгөөд энэ тоог ирэх зун хүртэл 40 болгон бууруулах бодлогыг тус багийнхан баримталж байна. “Ман Сити”-гийн цалингийн цэс 2010-2011 оны улиралд 174 сая фунт стерлинг байсан бөгөөд энэ нь эргэлтийн хөрөнгөөс 21 саяар илүү байгаа юм. Харин санхүүгийн шударга тоглолтын дүрмээс ямар ч багийн алдагдал гурван жилийн хугацаанд 39,5 сая фунт стерлингээс илүү гарах ёсгүй аж.
“Өдрийн шуудан” сонин