Борнуур сум шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Борнуур сум шилдгээр шалгарчээ

Төв аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Борнуур сумын ЗДТГ-тай хамтран “Дэлхийн чанарыг өдөр”- ийг тохиолдуулан Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9000 олон улсын стандартыг сурталчилах , бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, стандартын шаардлагын биелэлтийг сайжруулах зорилгоор Борнуур  суманд  15 хоногийн хугацаатайгаар “ Шилдэг бүтээгдэхүүн-Чанартай үйлчилгээ 2011” аяныг зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт аяны үйл ажиллагааг дүгнэн өдөрлөг зохион байгуулсан.  Өдөрлөгийн үйл ажиллагаанд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга Б.Энх-Отгон, бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын албаны дарга Ж.Буяндалай, бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын албаны ахлах мэргэжилтэн С.Отгонжаргал нар оролцож, чанарын удирдлагын тогтолцооны талаар сургалт зохион байгууллаа. Тус өдөрлөгт Борнуур сумын 40 гаруй төрийн болон төрийн бус байгууллага болон худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан бөгөөд  15 аж ахуйн нэгж, иргэний 140 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо.

Борнуур сумын “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Борнуур фүүдс ХХК-ийн  “хорхой ааруул”, “Чанартай үйлчилгээтэй байгууллага”-аар “Есөн эрдэнэ” мини  маркет “Урьхан” зоогийн газар, Зохион байгуулалт сайтай оролцсон багаар  Г.Цэрэнлхам даргатай “Өгөөмөр” нэгдүгээр баг тус тус шалгарчээ.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж