ХУД шинэ цогцолбортой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

ХУД шинэ цогцолбортой боллоо

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэд  төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж, өнөөдөр “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор байр” үүдээ нээлээ. Дүүргийн IX  хорооноос энэ хавар  өрх тусгаарласан тус хороонд эдүгээ 1737 өрх, 7800 хүн ам оршин сууж байна.

Тус хороо шинэ цогцолбор байртай болохоос өмнө түрээсийн байранд байрлаж, иргэдэд  төрийн үйлчилгээг хүргэдэг байсан аж. Шинээр ашиглалтад орж буй энэхүү  цогцолбор нийслэлийн төсвийн 340 сая төгрөгийн өртгөөр босчээ. Цогцолбор барилгын гүйцэтгэгчээр “Амарсанаа” ХХК ажилласан байна.

“Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор байр”-ыг  сүүлийн үеийн технологийн камерийн систем, дотор холбоо, интернэтэд холбосон байна. Мөн тус цогцолборын халаалтыг хатуу түлш, цахилгаан зуух, бохир усны асуудлыг нь цэвэр усны насос, цооногоор шийдэж өгчээ.

Хорооны цогцолбор байрыг ашиглалтад хүлээн авах ёслолд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б. Төмөрчулуун болон тус хорооны ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж