Төсвийг дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Төсвийг дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусган дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дөрөвдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хороо маргааш хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтож байна. Сангийн сайдын тайлбарласнаар УИХ дахь намын бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгүүд 2012 оны нэгдсэн төсвийн төсөл дээр маш сайн ажилласнаар 1.2 их наяд төгрөгөөр төсвийг танасан тухай хэлэлцүүлгийн шатанд онцолсон юм. Одоо чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж