Мартин Скорсез Зул сарын бэлэг бэлджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Мартин Скорсез Зул сарын бэлэг бэлджээ

“Улангассан бух”, “Таксины жолооч”, “Сайн нөхөд” зэрэг киног найруулсан Мартин Скорсез гэр бүлийн сэдэвтэй кино  бүтээж байна. Үүнийгээ 3D хэлбэрээр үзэгчдэд хүргэх сурагтай.  Брайн Сэлзникийн Карнегийн шагналт зохиолоос сэдэвлэн Жон Логан кино зохиолыг нь бичсэн энэ кинонд Хюго хэмээх өнчин хүүгийн адал явдлын тухай өгүүлдэг байна. Хюго цаг бусаар аавыгаа алдсаны дараа харгис авга ахынхаа эрхшээлд орно. Хүүхдээр хүнд хүчир ажил хийлгэж, хөлсийг нь сорогч авга ахаасаа зугатаж, аварга том цаг руу орж замхардаг. Хюго амь зуухын эрхээр хулгай хийж, өөртэйгээ адил өнчин хүүхдүүдтэй найз болдог байна.

Британийн инээдмийн жүжигчин Саша Барон Коэн, Кристофер Ли, Ричард Гриффин нарын тоглосон жинхэнэ адал явдалт 3D кино Зул сарын баярын гайхалтай бэлэг болж чадах байх.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж