Карла Гилберта Тедеши 1967 оны арванхоёрдугаар сарын 23-нд Италийн Турин хотноо төржээ. Тэрээр өвөө Виржино Бруни Тедешигийн 1920 онд үүсгэн байгуулсан “CEAT” үйлдвэрлэлийн компанийн хууль ёсны үе залгамжлагч юм. Карла Бруни Францад өссөн бөгөөд Парист архитектурын чиглэлээр суралцаж эхэлсэн ч сургуулиа 19 насандаа хаяж, загвар өмсөгч болохоор шийдсэн гэдэг. Карла сонгодог хөгжмийн зохиолч , төгөлдөр хуурч эцэг, эхээс мэндэлсэн нь урлагийн авьяастай болоход нөлөөлсөн нь мэдээж.
Карла 19 насандаа City model агентлагт орсон бөгөөд Christian Dior, Givenchy, Paco Rabanne, Sonia Rykiel, Christian Lacroix, Karl Lagerfeld, John Galliano, Yves
Saint-Laurent, Shiatzy Chen, Chanel and Versace– тай хамтран ажиллаж байсан юм. Тэр 1990 онд жилд 7,5 сая долларын ашиг олж, ашиг орлогоороо тэргүүлэгч 20 моделийн нэг болж байжээ. Сонирхуулахад, тэр урлагийн нэр хүндтэй хүмүүстэй болзож байсан нь Eric Clapton, Rolling stones хамтлагийн хамтлагийн Mick Jagger нар юм.
Карла 2008 оны дөрөвдүгээр сард өөрийн нүцгэн зургаа дуудлага худалдаанд үнэ хаялцуулж, 91 мянган ам.доллараар зарж байжээ. Бруни 1997 онд загварын ертөнцөөс холдож, урлагт тэр дундаа дуу хөгжимд идэвхийлсэн гэдэг. Тэр анх 1999 онд Жулиэн Клирк руу өөрийн зохиосон дууны үгээ явуулж, 2000 онд уг дууг багтаасан зургаан дуутай цомог гаргасан байна.
2002 онд тэрээр “Quelqu"un m"a dit” цомгоо гаргасан нь Франц хэлтэй үндэстнүүдийн дунд ихээхэн шуугиан тарьжээ. Цомгийн нэрээр нэрлэгдсэн дуу араасаа асар их амжилт дагуулсан бөгөөд youtube сайтаар дамжуулаг 9,2 сая хүн үзсэн байна. Карла 2007 онд Францын ерөнхийлөгчтэй Николя Саркозитай танилцаж, дараа онд нь гэрлэсэн юм. Энэ гэрлэлт Брунигийн хувьд анхных бол Ерөнхийлөгчийн хувьд гуравдахь нь байлаа. Тэд энэ оны аравдугаар сард охинтой болсон.
Францын хатагтай буюу улс төрийн амьдралд хөл тавьсан бөгөөд төрийн хатагтайг гадаадын болон дотоодын улс орны хэмжээний томоохон айлчлалууд, мөн нийгмийн сайн сайхны төлөөх арга хэмжээнүүдэд оролцдог ажээ.
Түүний дуулсан Quelqu"un m"a dit дууг ЭНД дарж сонсоно уу