
Монгол Улсын нийт ажиллах хүчний 40 хувь нь зохион байгуулалттай салбар буюу албаны хэвшилд ажиллаж, үлдсэн 60 хувь нь өрхийн аж ахуй болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэх судалгаа бий. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд хийсэн “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээр 252.7 мянган хүн хувиараа хөдөлмөр эрхэлж, 117.8 мянган хүн өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцож байгаагийн 80 гаруй хувь нь 25-55 насныхан буюу хөдөлмөрийн ид насныхан эзэлдэг аж. Хэлэлцүүлгийн үеэр албан бус хөдөлмөр эрхлэгчдийн талаар бодлогын хэрэгжилт, худалдаа үйлчилгээний салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлтийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах асуудлаар бодлогын тодорхой зөвлөмж гаргахаар оролцогч талууд тохиролцсон байна.