Дүрвэгсэд, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусалж, киноны зураг авалтаар дэлхийг тойрон аялдаг жүжигчин Анжелина Жоли "60 Minutes" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө “Сайн ээж биш” гэжээ. Аль завтай нь зургаан хүүхдээ хардаг Анжелина Жоли, түүний нөхөр Брэд Питт хоёр хоёулаа зэрэг хүүхдүүдээ орхиж явахгүй байхаар тохиролцсон аж. Гэсэн ч зургаан хүүхэд өсгөж буй супер од ээж шигээ сайн байж хэзээ ч чадахгүй гэж боддог гэнэ. Түүний ээж Бертранд аав шиг нь жүжигчин байсан ч нөхөр шигээ нэр алдарт хүрээгүй юм. Тэрбээр "Миний ээж бүх амьдралаа хүүхдийнхээ төлөө зориулсан. Түүнд хувийн амьдрал байгаагүй. Ах бид хоёр түүний бүх амьдрал нь байсан юм. Би хэзээ ч ээж шигээ сайн ээж болж чадахгүй" хэмээжээ. Жолигийн ээж Бертранд 2007 онд хорт хавдраар нас барсан юм.
Н.Энх