Хараагүйчүүдэд зориулсан программыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Хараагүйчүүдэд зориулсан программыг шинэчилнэ

“Зориг сан”-гийн нэрэмжит тэтгэлэгт оюутнууд болон Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сангийн “Daisy” ярьдаг номын сангийн мэргэжилтнүүд хамтран хараагүй иргэдэд зориулсан “Жос” программын англи хэл дээрх хувилбарыг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. “Өнгөт ертөнц” төслийн хүрээнд явуулж буй уг ажилд МУИС, ШУТИС болон бусад мэдээлэл технологийн чиглэлийн сургуулийн оюутан залуус болон багш нар сайн дураараа гар бие оролцохоор болсон байна. Ирэх сараас эхлэн хоёр сарын турш хэрэгжих уг төслийн хүрээнд гадны оронд 20-30 жил хийж гүйцэтгэдэг тус программыг төрөлх хэл рүүгээ хөрвүүлж, хөгжүүлснээр хараагүй иргэд компьютер ашиглахад өмнөхөөсөө илүү дөхөм болно хэмээн төслийн багийнхан үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж