Дэлхийн гадна талд үйл ажиллагаа нь зогссон хиймэл дагуул тэдгээрийн эд анги элбэг байдаг гэнэ. Тэдгээр нь бусдадаа саад болж, хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөн, эвдрэх шалтгаан ч болдог аж. Эдгээр асуудлаас сэргийлэн, хиймэл дагуул хөөргөхдөө нэмэлт тохиргоо хийж болох ч дэндүү их шатахуун шаарддагаас улс орнууд үүнийг тойрдог байна.
Тэгвэл гели бөмбөлгийг ашиглан тэрхүү илүүдлүүдийг татаж, сансрыг хогноос нь цэвэрлэх шинэ арга нээжээ. Канадын Торонто хотод болсон сансрын тухай асуудал хэлэлцсэн хуралдааны үеэр Америкийн инженерүүд энэ тухай мэдээлжээ.
Дэлхийгээс сансар руу хөөргөх хөлгүүдэд гелигээр дүүргэсэн бөмбөлөг давхар зүүнэ. 36 кг жинтэй бөмбөлөг агаар мандлаас 1500 км хүртэлх зайд ажиллах бөгөөд хиймэл дагуул үүргээ гүйцэтгэсний дараа цэнхэр гариг руу нь буулгах аж.