Хэдхэн хоногийн өмнө “UB Palace”-т дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолтын бэлтгэлийн үеэр хоол цай зөөн, тусалж байсан “Камертон” хамтлагийн дуучин Эбагийн эхнэр амаржсан гэнэ. Эбагийн гэргий, уран нугараач Ж.Бямбасүрэн Өмнөд Солонгос улсад амаржсан бөгөөд 3 кг охин төрүүлжээ. Эба, Бямбаа хоёр гурван хүүтэй юм. Хосууд ийнхүү хөөрхөн бяцхан охинтой болж, дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэлээ.
М.Урин