Тансаг ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ нийлүүлдэг “Cashmere Workshop” брэнд 2011 оны ноолууран хувцасны загварын чин хандлагыг илтгэх коллекцио шинэ жилийн өмнө гаргаж байна. Ажил хэрэгч бүсгүй таны албан ажилд нийцэхүйц хослол, амралт чөлөөт цагаар өмсөхүйц биед эвтэйхэн загварын коллециос гадна шинэ жилийн баярын үдэш таныг бусдаас хээнцэр харагдуулах тансаг ноолууран утсаар урласан гоёлын даашинзаа охид бүсгүйчүүддээ бэлэг болгон барьж байна. Cashmere Workshop брэндээр монголын улс төрийн зүтгэлтнүүдийн дэгжин гэргий нараас эхлээд, хувцаслах соёлоороо тэргүүлдэг дээдсийн бүсгүйчүүд үйлчлүүлсээр ирсэн. Та ч гэсэн тэдний нэг байхыг хүсвэл 2011 оны 12 сарын 02-нд болох “Cashmere Workshop” ноолууран даашинзны коктейль шоунд хүрэлцэн ирээрэй. Нэгэн үдшийг амтлаг коктейль, нүд сэтгэл хужирлах ноолууран даашинзны коллекцитой хамтдаа өнгөрүүлцгээе.
Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү
"Cashmere Workshop-2011" загварын шоу
KEMPINSKI KHAAN PALACE
2011 оны 12-р сарын 02-нд 18.00 цагаас