Хятад, Солонгос хоолны газруудыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Хятад, Солонгос хоолны газруудыг хаажээ

“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-аас арваннэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай нийтийн хоолны газруудад шалгалт хийжээ. Шалгалтад Далайн алтан эрэг, Найрамдал, Гуян Шиг дан, Солонго, Хятад луу, Сораксан, Лянь Хө, Чансу, Кореана зэрэг хятад, солонгос хоолны найман ресторан, хоёр кафег хамруулсан байна. Шалгалтын явцад тус газруудас ноцтой зөрчил илрээгүй ч мэргэжлийн ахлах тогооч, менежергүй, хоол бэлтгэх, боловсруулах өрөө тасалгаанууд ариун цэвэр хангалтгүй, талбай багатай, хоолны дээж авч, тэмдэглэл хөтөлдөггүй, бэлтгэсэн хоолыг, түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, ажилтнуудаа эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах тал дээр дутагдалтай байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын үед ажилтнуудынх нь шинжилгээний дэвтэр, мэргэжлийн үнэмлэх гэх мэт бичиг баримт байгаагүй, ариун цэвэр хангалтгүй байсан хоёр рестораны үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг нь арилгуулсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж