
Шалгалтын явцад Хорго цагаан ХХК, Монгол инженер ХХК, Морьтон монгол хурд ХХК, Шинэ эхлэл ХХК, ТБЦ ХХК, Мөнхжин-Од ХХК, Сүү-Өгөөж ХХК зэрэг аж ахуй нэгжүүд нь чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байсныг тогтоожээ. Монгол Улсын хууль, тогтоомжид зааснаар 2 литр архи тутамд хоёр ам.долларын Онцгой албан татвар төлж, “Акц” буюу “Онцгой албан татвар”-ын тэмдэгийг авдаг бөгөөд тус тэмдгийг бүтээгдэхүүн дээрээ нааж худалдаанд гаргах журамтай аж. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоож, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг салбар эрхэлсэн яам, хариуцсан албан тушаалтанд хүргүүлэхээр болжээ.