нэмж,
шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамбын
хорвоогоос хальсан атлаа 73 жилийн турш амьд сэрүүн хүний шинж
чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр
байгаа.
Итгэлт хамбын энэхүү
гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон
янзаар тайлсан нь бий. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд
хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар
байгаа гэх нь ч бий. Эдгээр олон таамгуудаас гадна түүний биед хийсэн
судалгаануудаас олон сонирхолтой дүгнэлт ч хийсэн байдаг. Хамба лам
Дамба Аюушеевийн хүсэлт адислалаар ОХУ-ын гавъяат эмч, анагаах ухааны
доктор, профессор В.Н.Звягин Итгэлт хамбын хөлийн тавхайн арьс, хөлийн
хурууны хумсны тайрдас, үс зэргээс авч шинжилж үзээд “Хамбын биеэс
авсан арьс, хумсны өгөгдлийн инфракрасны спектрофотометрийн
шинжилгээгээр органик бус бүрдэлтэй, тодруулбал фосфатын групптэй
холбоотой өчүүхэн хэсэг илэрсэн” гэсэн дүгнэлт гаргаж байв.
Үргэлжлэл