Зарим аймаг хадлан тэжээлээ хангалтгүй бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Зарим аймаг хадлан тэжээлээ хангалтгүй бэлтгэжээ

Улсын хэмжээнд мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89,6 хувьтай байна. Дорноговь /74,9 хувь/ аймгаас бусад аймаг бэлтгэлээ 80-аас дээш хувиар хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Энэ жил улсын хэмжээнд 180 мянган өрхөд нийт 37,1 сая мал буюу хонин толгойд шилжүүлснээр 59,9 сая мал өвөлжих тооцоо гарсан. Үүнээс 19,1 мянган өрхийн 5,3 сая мал отроор өвөлжих мэдээ гарчээ. Энэ жил өнгөрсөн жилээс 8,3 хувиар илүү хадлан тэжээл бэлтгээд байгаа. Гэвч Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймаг 24-47,7 хувь буюу хангалтгүй хадлан, тэжээл авсан аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж