
Хот байгуулалтын энэхүү түүхэн үйл явцыг баримтжуулснаар Улаанбаатар хотын нэгэн гэр хороолол болох Сүхбаатар дүүргийн 7-р хорооллыг иргэдийн оролцоотойгоор орон сууцжуулах түүхэн үйл явцын эхлэл болгохоор зорьжээ. Одоогоор тус хорооллын 80 орчим өрх газраа чөлөөлж нөхөн төлбөр авсан бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн үндсэн дэд бүттцийг барьж байгуулах ажил ид өрнөж байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn