Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх зорилго эрмэлзлэл бүхий залуучуудад улс төрийн зохистой боловсрол олгох зорилгоор Нийслэлийн Ардчилсан нам Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоо “Ардчилал академи” төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн ардчилсан залуучуудын анхдугаар академи сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны 60 гаруй гишүүн залуучууд оролцож, хувь хүний зорилго, тэмүүлэл, зохион байгуулалт, багаар ажиллах, манлайлал гэсэн агуулгын хүрээнд номын дуу сонсч, JCI Монгол байгууллагын үндэсний шилдэг сургагч багш Д.Амарбаясгалан хичээлийг удирдан явууллаа. Нийслэлийн ардчилсан залуучуудын анхдугаар академи сургалтыг цаашид тогтмол зохион байгуулах ажээ.
Г.Дарь