Олимпийн аварга цаначин Линдсей Вонн болон түүний нөхөр Томас нар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ. Энэ тухай түүний төлөөлөгч ням гаригт албан ёсоор мэдэгдсэн байна. Линдсей Вонн дөрвөн жилийн тэртээ өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Томас Воннтой гэр бүл болж байжээ. Тэрбээр “Миний хувийн амьдралд тохиож буй хүнд хэцүү үеийг даван туулахад хэвлэл, мэдээллийнхэн болоод намайг дэмжиж, хайрладаг шүтэн бишрэгчид маань энэ асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна” гэсэн байна.
С.Цэлмэг