Компанийн засаглалыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалыг хэлэлцэнэ

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСХ) болон Компанийн засаглалын хөгжлийн төв (КЗХТ)-өөс Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Компанийн тухай шинэ хууль ба Компанийн засаглал” сэдэвт бага хурал маргааш болох юм байна. Хаан банкны танхимд болох хуралд компаниудын  хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх  албан тушаалтнууд, эрх зүй, санхүү, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон компанийн засаглалын чиглэлээр ажиллагсад, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон эрдэм шинжилгээний байгуулагуудын төлөөлөгчид оролцох ажээ.
Хуралд Компаний засаглалын шилдэг туршлагууд ба шинэ хууль гарсантай холбогдуулаад тэдгээрийн гүйцэтгэх үүргийн талаар ОУСК-ын Компанийн засаглалыг бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Анар Алиев, КЗХТ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар илтгэл тавих бол “Компанийн засаглалын ач холбогдол: Зүүн Ази, Номхон далайн орнуудын туршлага” сэдвээр , ОУСК-ын Зүүн Ази, Номхон далайн компанийн засаглал төслийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн  Хуан Карлос Фернандес илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж