Хятад нүүрсний ”онцгой” нөөцөө нэмэгдүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Хятад нүүрсний ”онцгой” нөөцөө нэмэгдүүлсээр байна

Хятадын Засгийн газар  онц байдалд хэрэглэх нүүрсний нөөцийн хэмжээгээ 10 сая тонн болгож өөрчиллөө. Уг хэмжээ өмнө нь 5 сая тонн байсан юм. Тус улсын аж үйлдвэрийн шинжээчдийн мэдээлснээр өдгөө Хятадын Засгийн газар 10 сая тонн болгон зарласан нүүрсний тусгай нөөцийн хоёр дахь хэсгээ хэрхэн хэрэгжүүлэх тал дээр шаргуу ажиллаж эхэлжээ. Шинэ нөөцийг хадгалах байгууламжийн барилгын ажил энэ оны сүүл гэхэд дуусах төлөвтэй байгаа боловч багтаамж нь одоогоор тодорхой бус байгаа юм. Хятадын Нөөцийн хорооны Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны төлөвлөгөөнд дурдсанаар бол 2013 он гэхэд нүүрсний тусгай нөөцийн хэмжээ 20 сая тоннд хүрэх ажээ.
Нүүрсний ийм онцгой нөөц нь байгалийн гамшиг, гэнэтийн тохиолдолд хэрэглээг хангахад зориулагдах бөгөөд Хятадын Төв Засгийн газраас уг ажилд туслалцаа үзүүлж, нөөцлөх ажилд оролцох компаниудад тодорхой урашуулал олгох юм байна. Энэ оны эхэнд Төрийн зөвлөл нүүрсний тусгай нөөцийн эхний хэсгийг 5 сая тонн байхаар тогтоож, 10 томоохон нүүрсний уурхай, эрчим хүчний байгууллагыг татан оролцуулах юм. Дээрх арван компанийн жагсаалтанд Шинхуа групп болон Чинхуандао, Хуангхуа зэрэг далайн эрэг дагуу 8 боомт орсон аж.

О.Хосоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж